Нийгмийн

Б.Хурцын “Изинис Эйрвэйз” Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн тушаалыг хүчингүй болгуулжээ

 “Изинис Эйрвэйз” ХХК-ийг ТЕГ-ын дарга асан, өдгөө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ял сонсоод буй Б.Хурцын өндөр хувь эзэмшдэг компани гэлцдэг. Нисэхийн салбараас хол хөндий тагнуул, цагдаагийн ажилтай байсан энэ хүн яагаад нисэхийн салбарт ийн мөнгө хаяж, орох болсон нь цаанаа бас учиртай. Тодруулбал, түүний төрсөн дүү Б.Мандухай МИАТ-д эрх мэдэл бүхий албан тушаал хашдаг бол эхнэр Ү.Сарнай нь “Гранд степп” компаниараа МИАТ компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, онгоцонд сэтгүүл тараах их үнийн дүнтэй гэрээ байгуулсан гэдэг.  

-“ИЗИНИС-ЭЙРВЭЙЗ” КОМПАНИ ТУРКЫН СТАНБУЛ РУУ НИСЛЭГ ҮЙЛДЭХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ-

Тэгвэл Б.Хурцын хамаарал бүхий энэхүү нисэхийн компани Зам тээвэр хөгжлийн яамтай шүүх дээр маргалдаад, ялалт байгуулжээ.

Тодруулбал, “Изинис Эйрвэйз” компани 2019 оны зургадугаар сараас олон улсад хуваарьт болон захиалгат нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд цаашид нислэгийн чиглэл, давтамж, сүлжээгээ өргөтгөх, гадаадын авиакомпаниудтай коммерийн буюу арилжааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтын хүрээнд ЗТХЯ-нд хандан БНТУ-ын Истанбул хот руу Монгол Улсын талаас нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилуулах тухай хүсэлт гаргасан байна.

   Харин тухайн үеийн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “Изинис эйрвэйз” компанид хуваарилж, нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилсон байна. Гэхдээ уг тушаалын хоёр дахь хэсэгт   “Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугаманд Монголын талын ашиглах нислэгийн давтамж, багтаамжийн хүрээнд аяллын дугаар хуваан ашиглахгүйгээр хуваарьт нислэг гүйцэтгэхийг үүрэг болгосон байна.

“ИЗИНИС- ЭЙРВЭЙЗ” ЗТХЯ-ЫГ БОЛОМЖУУДЫГ НЬ ХААСАН ГЭЖ ШҮҮХЭД ХАНДЖЭЭ-

Аяллын дугаар хуваан ашиглана гэдэг нь агаарын тээврийн компаниуд гадаадын тээвэрлэгч компаниудтай хэлэлцээр байгуулж, өөрийн аялалын дугаараар үйлчлэх боломжийг хэлдэг аж.

Ингэснээр нислэгийн цагийн хуваарь уялдаж, зорчигчдийн хувьд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай байдлыг бий болгохоос гадна түнш агаарын тээврийн компаниудын хооронд зорчигч болон тээш дамжуулах үйл явц хялбарших ач холбогдолтой гэнэ. Мөн санхүүгийн хувьд бага зардлаар, олон сонголттой тарифаар үйлчлүүлэх боломж нээгдэж, агаарын тээврийн компаниудын нислэгийн зардлыг бууруулж, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай аж.

Жишээ нь МИАТ компани ОХУ-ын Аэрофлот компанитай хамтран Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлд, БНСУ-ын Кореан эйр компанитай хамтраад Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хамтарсан нислэг үйлдэж буй нь аяллын дугаар хуваан ашиглах хэлэлцээр аж.

Гэтэл ЗХТЯ-наас “Изинис Эрвэйз” ХХК-д Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд нисэх эрхийг нь олгосон хэрнээ дээрх боломжийг нь хаачихсан болж таарч байна. Гэхдээ ЗТХЯ-наас ийм шийдвэр гаргаснаа тайлбарлахдаа “Тус компанийг “Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар” чиглэлийн нислэгээ эхлээд, тогтворжуулах хүртэл аялалын дугаар хуваан эзэмшүүлэхгүй гэж үзсэн хэмээжээ.

-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС Б.ХУРЦЫН ХАМААРАЛ БҮХИЙ КОМПАНИД ЯЛАЛТ ӨГЧЭЭ-

Тиймээс “Изинис Эрвэйз” ХХК үүнийг эсэргүүцэж, Зам тээвэр хөгжлийн яамны тухайн үеийн сайд байсан Б.Энх-Амгалангийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.  

          Харин гурван шатны шүүхээс шийдвэрээ “Изинис Эрвэйз” ХХК-ийн талд гаргажээ. Өөрөөр хэлбэл хариуцагч Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан Иргэний нисэхийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.11-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ дээрх баримт бичгүүдийн үзэл санааг зөрчихгүйгээр, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргах үүрэгтэй.

         Гэтэл гаргасан уг шийдвэр нь нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээвэрлэгчийг томилох тухай шийдвэрт урьд өмнө байгаагүй оролцогчийн эрхийг хязгаарласан акт болсон гэж шүүхээс үзжээ. Ийнхүү гурван шатны шүүхэд Б.Хурцын компани ялалт байгуулжээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-13 08:42

Тэгээд???

Irgen
Irgen
2021-05-13 12:25

Boljdee turiin alban haagch nam bus bh yostoi

zochin
zochin
2021-05-13 12:42

saidiin shiidver zov baisan bainaa. nislegee boijuulaagui baij kod huvaan gej yu baihav dee.

хохьчин
хохьчин
2021-05-13 15:17

Гахай Бямбаагийн ахдаа луйвардаж өгсөн нислэгийг нь хахуулийн шүүгчид бат�##�гаажуулж өгсөн байна. Монгол улсын шүүх засагл�##�, АТГ, УПЕГ бүгд ИНЕГ-ын даргын атганд орсон гэдгийг ил тод тунхагласан байна. Агаарын тээврийн либери�##�ьчл�##� гээд сах�##� Батэрдэнэ ч�##�чаад байсан одоо МИАТ компанийн европын нислэг бас Засгийн газрын бодлого будаа болжээ. Бямбасүрэнгээ х�##�аагүй хохь чинь !

Зочин
Зочин
2021-05-14 09:15

МИАТ ашиггүй ажиллаад байдаг нь орлоготой нислэгийн маршрутыг Хурц мэтийн мафиуд эзэмшчихээд бусад улсын авиакомпануудад түрээслээд мөнгө хүүлж байна гэсэн үг бна.Яг банк шиг.

Bachka
Bachka
2021-05-14 20:05

Deer n miat bas barag unegui ene Hurtsiin companii tehnik uilchilgee bolon busad ajluudiig n hiij ogdog

ахзүг
ахзүг
2021-05-15 11:03

дэндүү хогийн болжээ энэ шүүх

irhen
irhen
2021-05-15 14:34

Turd shurgalsan hulgaichuud uul uurhai
hevlel.TB iin suvaggui ch hun baihgui uomaa.Hulgaichuud hulgaicjaaraa baih uom.Ard tumen bol ed muusaini zarts baih bololtoi.Hurts chin reketchin bolhoor bas olon kampanitai uom

Зочин
Зочин
2021-05-15 15:32

Deeremdej avsan kompani daa

Холбоотой мэдээ

Back to top button