НийгмийнУЛС ТӨР

ШИЛЭН ДАНС: “Содмонгол” групп дөрвөн сарын хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрээс 15 тэрбумыг “СААЖЭЭ”

Эрдэнэт үйлдвэрийг тойрсон шилэн дансны асуудал олны анхааралд орж, хэл ам татлаад удаж буй. 2019 оноос “Содмонгол” группийн шатахуун “шахалт”-ын асуудал дуулиан дэгдээгээд намжиж байв. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сараас 2019 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд Эрдэнэт үйлдвэр “Содмонгол” группээс нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан гэх ШИЛЭН ДАНСНЫ баримтууд дэлгэгдсэн.

Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Содмонгол” групп "Эрдэнэт” үйлдвэрийн  шатахуун дээр ОДОО ХҮРТЭЛ монополь тогтоосон хэвээр байна.

-“СОДМОНГОЛГРУПП 14 ТЭРБУМЫН ДИЗЕЛЬ ТҮЛШ, НЭГ ТЭРБУМЫН БЕНЗИН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР-Т ШАХЖЭЭ-

Шилэн дансан дахь мэдээллээр 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл НЭГ ТЭРБУМЫН бензин, 14 ТЭРБУМЫН дизел түлшийг "Содмонгол” группээс "Эрдэнэт” үйлдвэр авчээ. Дөрөвхөн сарын дотор 15 тэрбумыг "саасан” баримтыг доор харуулж байна.

2020 он АРВАНХОЁРДУГААР САРД:

2020 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРД:

2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРД:

2021 ОНЫ ХОЁРДУГААР САРД:

2021 ОНЫ ГУРАВДУГААР САРД:

Хачирхалтай нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 оны арванхоёрдугаар сард 7.4 тэрбум төгрөгөөр Эрдэнэтийн нефт баазаас өвлийн дизель түлш авчээ. Тэгсэн хэрнээ 2021 оны гуравдугаар сард "Содмонгол” группээс 14.6 тэрбумд дизель түлш авах төсөв тусгагдаж 5.3 тэрбумыг нь шилжүүлсэн баримт байна.

-“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ “СОДМОНГОЛ” ХОЁРЫГ ХОЛБОГЧ ГҮҮР Д.ҮҮРИЙНТУЯА-

Энэ хоёр байгууллагын харилцаа хэзээнээс эхлэв ээ гэдэг нь хэвлэлүүдийн анхаарлыг хэдийн татчихсан. Басхүү ил болсон. Ц.Анандбазар Булганд улс төрөө эхлүүлэхтэй зэрэгцээд "Содмонгол” группийн Эрдэнэт салбарыг хариуцсан захирал Д.Үүрийнтуяа Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор 2019 онд томилогдсон билээ. Үүнээс өмнө буюу 2014-2016 онд “Содмонгол групп” ХХК-ийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байв.  

Тус албан тушаалд очиход Ц.Анандбазар нөлөөлсөн гэгддэг. Мэдээж түүнийг Эрдэнэт үйлдвэрт орсны дараа энэ бүх шатахууны шахаа эхэлж, монополь байдлаа тогтоосон нь ийнхүү үргэлжилсээр байна.


Авилгын эсрэг хуулийн 7.1.7 –д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тус хуулийн энэхүү заалт "Эрдэнэт” үйлдвэрт мөрдөгдөж буй эсэх нь дээрх жишээнээс харахад эргэлзээтэй юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед захирлаар томилогдсон Х.Бадамсүрэн У.Хүрэлсүхийн эрин үеийн эхэнд багагүй зүдэрсэн нь үнэн. Гэвч Ерөнхийлөгч асан Н.Багабандийн ил, далд яриагаар тэр өдий хүртэл суудалдаа тэсч яваа. Х.Бадамсүрэн захирал "Эрдэнэт” үйлдвэрт үүрлэсэн шахааны бизнесээ зогсоож чадахгүй, энэ мэт нэр нөлөө бүхий хүмүүсийн компани мөнг саасаар сууна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ananbuzer
Ananbuzer
2021-05-13 08:07

Badamsuren chin Sodmongolin Tamgiin gazriin dargaar ajillaj baisan tehuu

Зочин
Зочин
2021-05-13 08:21

тэндээс олсон ашгаараа Булганд баахан гэр тараааж буянтны дүр эсгээд булай хэрэгээ дарах гээд гүйж явна даа

Эрдэнэт
Эрдэнэт
2021-05-13 09:14

Үүрийнтуяагийн нөхөр нь төслийн газрын захир�##� шдээ. Гэрээрээ хагартлаа идээд дууслаа

Зочин
Зочин
2021-05-13 09:24

Энэ үүрийнтуяаг холбогдох байгуулагууд нь ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
2021-05-13 10:04

илт ашиг сонирхол эдийн засгийн ашиг харсан үйлдэл байна ш дээ яагаад энэ мэт луйврыг ш�##�гаж таслан зогсоодоггүй юм бэ энэ Бадамсүрэн, үүрийнтуяа, Дэлгэрбаяр гэх мэт Эрдэнэтийн удирдлагууд хүссэн шахаагаа хийж бн ш дэээднийг яагаад сольж өөрчилж хариуцлага тооцдоггүйм бээ

Бзлылблөрөр
Бзлылблөрөр
2021-05-13 14:25

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ нтр нь шудрага брлсон байна уу үгүй л ш�##�гана уу гэхээс биш нийлүүлсэн барааныхаа үнийг авч л таараашдээ. Энэ сэтгүүлч хүртэл саажээ нтр гэчихсэн.

Er
Er
2021-05-13 19:15

Үүрийнтаяан содмонголд зоруулаж тендерийн метри�##�ын бэлдэж оруулаад ялуулдаг нефтийн бүх төрлийг шахдаг тос тосолггоны :метри�##�ын тендерийн ш�##�гуурт нь шууд содмонголд өгнөө гээд бараг заацан байдаг шдээ Нэртэйгээр нь шууд тендэргүй Содмонголд төрийн бүх тендерийг өгнөө гээд хуульчилаач тендэр гэж цаг зав үрэхгүй амаршдээ бусад жижиг дунд кампаниуддаа өсөх дэвших боломж олгооч Содмонгол Петровис шунхлай Мойл МАгнай трэд гээд насаараа л бүх шахаа тендер хуслаа яасан ханаж цаддаггүй новшнууд бэ

Уншигч
Уншигч
2021-05-13 20:03

Шатахуун нийлүүлсэн бол төлбөрийг нь төлж л таарна биз дээ, дутуу нийлүүлж илүү авсан бол, эсвэл дансны аргаар мөнгө идээгүй л бол ямар хамаа байна аа, манайхан нийлж байгаад боргохоороо арай л дэндүү шүү, эвтэй байцгаа цөөхөн монголчуудаа

Зочин
Зочин
2021-05-13 23:24

Дээрх бүгд үнэн, СодМонголын Үүрийнтуяа гэрээний дүнгээс багадаа 10%, ер нь цайрсан нөхөр нууц амрагаараа туйлж байгаа нь хэнд ч ил байгаа шүү дээ.

Зочин
Зочин
2021-05-14 10:27

Uuriintuya sodmongold ajilladag bsan ochsonoos hoish erdenet sodmongoloos buh benzinee avdag bolson ni ilerhii ashig sonirhol bish gej uu

Зочин
Зочин
2021-05-14 13:46

Нийлүүлсэн бол төлбөрөө төлж л таараа ш дээ. Бизнесийн зарчмаар л явна. Улсад 1 ихнаядын татвар төлж, улсынхаа нийт иргэд, аж ахуй нэгжийн хагас жилийн төлбөрийг дааж байгаа компани тэр зэргийн 15 тэрбумын бинзен шатахуун хэрэглэж л таараа ш дээ. хэл амаа билүүдэж, хуруугаа хөдөлгөж чадахгүй хулгайчууд өөр хийх зүйл байдагүйн байх даа

өндөр
өндөр
2021-05-14 13:46

Нийлүүлсэн бол төлбөрөө төлж л таараа ш дээ. Бизнесийн зарчмаар л явна. Улсад 1 ихнаядын татвар төлж, улсынхаа нийт иргэд, аж ахуй нэгжийн хагас жилийн төлбөрийг дааж байгаа компани тэр зэргийн 15 тэрбумын бинзен шатахуун хэрэглэж л таараа ш дээ. хэл амаа билүүдэж, хуруугаа хөдөлгөж чадахгүй хулгайчууд өөр хийх зүйл байдагүйн байх даа

dagjaajav
dagjaajav
2021-05-14 21:15

Er n tegeed sod mgl.n humuus l ene udaa erdenetiin darga nar boljdee ,tegeed Bagabanid ahiin numurt Badamsuren n ihiig hasch amjuuljee ingej ih nugel hiisnii daraa galzuurch uhdeg gej bagsh gegeentnuud aildaj bsndaa , bolgoomjtoi l bgaarai!!!

Зочин
Зочин
2021-05-14 22:32

шун�##�д хязгаар гэж байхгүй шүү дээ

zortilo nrel
zortilo nrel
2021-09-27 14:22

I do enjoy the way you have presented this particular difficulty and it really does supply us some fodder for thought. However, through what I have observed, I only wish when other opinions pack on that men and women stay on issue and don't start on a tirade involving some other news du jour. Yet, thank you for this superb point and although I do not necessarily go along with it in totality, I value the perspective.

Холбоотой мэдээ

Back to top button