ДЭЛХИЙ

Охайо муж сугалаа явуулж вакцин тариулсан таван хүнд нэг сая доллар өгнө

АНУ-ын Охайо муж дархлаажуулалтыг дэмжихийн тулд “КОВИД-19”-ийн эсрэг вакцин тариулсан хүмүүс дунд сугалаа явуулж, нэг сая ам.долларын таван азтан тодруулах болсноо мэдэгджээ. Тус мужийн засаг дарга Майк ДеВин хэлснээр зөвхөн вакцин тариулсан насанд хүрэгчид л тус сугалаанд оролцох боломжтой аж. Харин 18-аас доош насны вакцинаа тариулсан хүүхдүүд сугалаанд оролцож Охайо мужаас хүссэн их сургуулиа сонгож дөрвөн жилийн тэтгэлэг авах юм.

Сугалааны анхны азтан ирэх 26-ны өдөр тодорч, түүнээс хойш долоо хоног бүр нэг азтан шинээр тодруулах юм. ДеВиний хэлснээр сугалааны хөрөнгө оруулалт холбооны засгийн газраас өгсөн “КОВИД-19”-ийн мөнгөн тусламжаас гарах аж.Одоогийн байдлаар АНУ иргэдийнхээ 58.7 хувийг вакцинжуулсан байгаа. Цар тахал эхэлснээс хойш АНУ “КОВИД-19”-ийн 32 сая тохиолдол бүртгэн авсан билээ.

Ерөнхийлөгч Жо Байден долдугаар сарын 4-ны өдөр, АНУ-ын тусгаар тогтнолын баяр гэхэд хүн амынхаа 70 хувийг вакцинжуулах зорилго тавьсан. Гэвч өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш тус улс даяар тарьж буй тунгийн хэмжээ буурсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button