УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Сонгуулийн дараа амьдрал ИНГЭЖ үргэлжилнэ

Сонгуулийн дараа амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харамсалтай нь эрх баригчид сонгуулийн дараа амьдрал байхгүй юм шиг л аашилдаг. Сонгуулиас сонгуулийн, хөл хорионоос хөл хорионы хооронд иргэдийн амьжиргаа ч, эдийн засгийн чадамж ч тартагтаа тулав. Засгийн газарт одоо иргэдийн амьжиргаа төдийлөн чухал биш, иргэдээ хэрхэн хурдан вакцинд хамруулах вэ гэхээс өөр зүйл бодох сөхөө алга.

Гэтэл иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, компаниудын 70-80 хувь нь хүндрэлтэй нөхцөлд байна. Цахилгаан эрчим хүч, гадаад худалдаа, мэдээлэл, харилцаа холбоо, банкны салбарын компаниуд харьцангуй боломжийн түвшинд үйл ажиллагаа явуулж байгааг эс тооцвол бусад салбарын бизнесийн орлого тасалдаж, хөл дээрээ сөхөрчихлөө. Албан тооцоогоор 27 мянган ААН дампуурч, 21 мянган ААН татварын өртэй байгаа гэсэн өр өвтгөм тоо байна.

Ийм хүнд нөхцөл байдалтай Ерөнхийлөгчийн сонгууль зэрэгцэж байна. Сонгуулиас ганцхан сарын дараа хөнгөлж, хойшлуулсан зээлээ иргэд, аж ахуй нэгжүүд төлж эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль болдгоороо болоод өнгөрөх л байх.

Харин бидний амьдралд ямар үйл явдлууд өрнөх, ямар хүнд нөхцөлүүд хүлээж байгааг тоймлон хүргэе.

-БОНД, ГАДААД ӨРҮҮД НЭХЭГДЭЖ, ЭХЭЛНЭ-

Манай улс 2021 оны эхнээс гурван тэрбум ам.долларын өрөө төлж эхлэх хуваарьтай. Тодруулбал, 2021 онд Мазаалай, 2022 онд Чингис, 2023 онд Самурай, Гэрэгэ, 2024 онд Хуралдай бондын өрийг төлнө. Харамсалтай нь 2021-2024 төлөх бондуудын төлбөрийг барагдуулах боломжгүй болох дүр зураг ажиглагдаад эхэлжээ.

-ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ЦУЦЛАГДАНА-

2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хуульд заасан хугацаанд НДШ төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААН, байгууллагыг татвараас чөлөөлсөн. Татварын хөнгөлөлтөд өнгөрсөн онд 2,3 их наяд, энэ жил 1.7 их наяд төгрөг зарцуулсан гэдэг. Хөл хорионы дарамтаас босож ч амжаагүй ААН, байгууллагууд долдугаар сарын 01-нээс татвар, шимтгэлдээ дарагдаж эхлэх юм.

-ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ТӨЛӨЛТ ЭХЭЛНЭ-

Ипотекийн хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулах арга хэмжээг Монголбанкны зүгээс авч хэрэгжүүлсэн. Эргэн төлөлт хойшлуулсан хугацаанд буюу дунджаар 7 сарын хугацаанд 227 орчим тэрбум төгрөгийн төлбөрөөс буюу ойролцоогоор 86 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 141 тэрбум төгрөгийн хүүний төлбөрөөс чөлөөлөгдөж байна. Сонгуулийн дараа иргэд төлөлтөө хэвийн хийж эхэлнэ.

-ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛҮҮДИЙН ТӨЛӨЛТ ЭХЭЛНЭ-

Монголбанкнаас хэрэглээний зээлийн эргэн төлөлтөд доголдол үүссэн иргэдийн зээлийн эргэн төлөх хугацааг 2021 оны долдугаар сар дуустал сунгасан. Иймд иргэд машин, цалин, тэтгэвэр болон төрөл бүрийн лизингийн хойшлуулсан зээлээ төлнө. Зээлгүй иргэн гэж нэг ч байхгүй тул ажлын байраа алдсан иргэдэд хэцүүхэн асуудал тулгарна.

-ЦАХИЛГААН, УСНЫ МӨНГӨӨ ИРГЭД ӨӨРСДӨӨ ТӨЛНӨ-

Ковидийн цар тахалтай холбоотойгоор цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын ашгаас санхүүжүүлж байгаа. Үшнд нийт 650 тэрбум төгрөг зарцуулагдахаар тооцсон. Харин долдугаар сарын 01-нээс иргэд, ААН-үүд өөрсдөө төлж эхлэх юм.

-БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДЭНЭ-

Хөд хорионоор хамгийн их хохирсон нэг салбар бол боловсролын салбар тэр дундаа хүүхдүүд. Хоёр жил гаруй хугацаанд хичээл зайнаас орсны улмаас хоцрогдол маш их гарч буй. Тэгвэл ирэх хичээлийн жилд сургуульд орох хүүхдүүд, хичээлийн хоцрогдол нөхөх, дутуу барилгуудаа гүйцээх зэргээр боловсролын салбар дахь ачаалал эрс нэмэгдэнэ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Энэ дүр зургаар бол сонгуулийн дараа иргэдийг маш ЧАНГА амьдрал хүлээж байна. Хамаг татвар шимтгэл нэмэгдэж, хөнгөлөлт чөлөөлөлтүүд цуцлагдаж, зээл төлөлтүүд эхлэх нь. Гэтэл туйлдсан эдийн засгаа өндийлгөхөд ахиад жаахан дэм яалтчгүй хэрэгтэй. Эдийн засагчид ч ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛ ХЭРЭГТЭЙ гэдгийг сануулсаар байна. Харин эрх баригчид үүнээс хойш эдийн засгийн элдэв өршөөл байхгүй гэж шүд зуун, хөмсөг зангидан хэлж буй. Учир нь сонгуулийн дараа амьдрал үргэлжлэхгүй юм шиг өглөг буянаа өмнө нь тараачихдаг. Дараа нь яаж амьдрах вэ гэдэг асуулт тэдэнд огт хамааралгүй юм шиг. Сонгуулийн дараа та бид уг нь амьдрах билээ л.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-14 09:45

Ямар ч сонголтгүй ийм сонгууль гэж юу байхав дээ..Хойшлуулах хэрэгтэй....

иргзн
иргзн
2021-05-14 10:24

Үнэн , Сонгуулиа хойшлуулах хэрэгтэй,

зочин
зочин
2021-05-14 10:37

энэ УИХ хур�##�д Эмс охидыг хүчирхийлэгч САдист бие үнэлэгчдын газраас ирсэн б�##�ай матармаа гээд л гуншин мундахгүй л байна

zochin
zochin
2021-05-14 11:27

songoh hun alga

зочин
зочин
2021-05-14 15:12

болгож л таараа даа битгий муу амлаад сонгууль хойшлуулах санаатай юу үгүй шүү одоогийн хүнээс түргэн с�##�маар байна

zochin
zochin
2021-05-14 19:39

tur zasagt irgediin amidral ymar bh ni ogthon ch hamaagui bgaa yaj humuusiig songuulias umnu amjij vaccined hamruul songuuli hiij ylalt baiguulhuu gdg l bodoltoi bna.

Zochin
Zochin
2021-05-15 01:14

Enhbat l bish shuu

2 yaltan, 1 erdemten
2 yaltan, 1 erdemten
2021-05-15 08:02

Luivar, bulhaigaar duuren, terendee baritsaalagdsan bohir uls tirchdiig songoj bolohgui. Enhbatiig songotsgooyo. Ter ard tumniig negtgej gegeerliin zamd hutulj chadna. Ard tumen manlailagchaasaa ulger duirailal avdag tul bidnii gantszuv songolt bol Enhbat. Amjilt husye.

zochin
zochin
2021-05-15 11:59

ter tusam songuuli songuuli boloh hugatsaandaa l boloh ystoi

Лоозон олшрох тутмаа хоосон болдог
Лоозон олшрох тутмаа хоосон болдог
2021-06-03 22:00

Байнаа байна. Д.Энхбат байнатэрний мөрийн хөтөлбөрийг сансоод тархиа уга�##�агчихаад сууж байна өө. Тэр 1000 з�##�ууг IT ийн чиглэлээр сургана гэнэ энэ 1000 сая төгөгний сург�##�таар муу уршилаас нь с�##�гана, 10000 праграмис бэлдэнэ гэхээс хавгүзй бодитой санагдлаа.Мөн хөдөө аймаг,сум сууринг неттэй ,дататай болгоно гэнэ мөн сайханаа. Хөдөөнөөс улс дотроо цаашилб�##� улс хооронд ч чөлөөтэй харилцуж арилжаа наймаа хийх,зах зээлээ олох гээд богино хугацаанд асар их ажил амьжуулах нөхцөл бүрдэнэ гэж бодохоор баярлахгүй байхын арга байхгүй өөр сонсогдож .Энэ бүхнээ хийх мэдлэгболовсрол нь өөрт нь байна, эдгээр ам�##�сан ажлынхаа хөрс суурь нь хэдийн тавьчихсан тул итгэж байна.Жаахан эвгүйтвэл хоосон Лоозон маягтай болчих магадл�##�таян дээр гүйцэтгэх засгийн яам, агитлагуудын хийх 64 төсөл хөтөлбөрөөс ангид байна аа

Холбоотой мэдээ

Back to top button