НИЙГЭМ

Сайншанд Алтанширээт чиглэлийн төмөр замын төслийг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж дуусгалаа

Дорноговь аймгийн Алтанширээт сумын нутагт 1.5 сая тонн түүхий газрын тос боловсруулах хүчин чадалтай “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг барьж байгуулах төслийн бэлтгэл ажлын хүрээнд авто замын болон төмөр замын барилгын ажил, 110 квт-ын хаалттай хуваарилах байгууламж бүхий цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер барих, үйлдвэрийн газар талбай тэгшлэх зэрэг дэд бүтцийн ажлуудад шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгож байна.

Сайншандаас Алтанширээт чиглэлийн 26.74 км төмөр зам барихад шаардлагатай 70.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк шуурхай шийдвэрлэснээр төмөр зам найман сарын хугацаанд ийнхүү баригдаж ашиглалтад орлоо.

Төмөр замын ачиж буулгах терминалыг мөн санхүүжүүлж байгаа бөгөөд эдгээрийг ашиглалтад оруулснаар жилд 1.53 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөгджээ.

Төсөл хэрэгжсэнээр газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлын томоохон хэсэг хангагдаж хүнд үйлдвэр хөгжих суурь бий болно. Мөн  импортыг орлох үйлдвэрлэл хөгжин, ажлын байр, эдийн засгийн өсөлт нэмэгдэн, валютын гадагшлах урсгал багасч, төсвийн орлого өсч, улс орны эдийн засгийн бие даасан тогтвортой хөгжил хангагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button