ДЭЛХИЙ

Япон улс нэмж гурван муждаа онц байдал зарлана

Япон улс нэмж гурван муждаа “КОВИД-19”-ийн онц байдал зарлах болсноо тус улсын Сангийн сайд Ясутоши Нишимура өнөөдөр мэдэгджээ. Ирэх ням гарагаас эхлэн Хоккайдо, Окояма болон Хирошима мужуудад тавдугаар сарын 31-ийг хүртэл онц байдал тогтоох юм. Өмнө нь Япон улс Токио, Осака болон дөрвөн өөр муждаа онц байдал тогтоосон байсан.

Нишимура хэлэхдээ “Хурлын үед олон талын санал бодол гарч ирсэн. Тэдгээр саналууд дээр үндэслэн бид энэхүү шийдвэрийг шинээр гаргасан” гэжээ. Энэхүү онц байдлын дор их дэлгүүр гэх мэт томоохон үйлчилгээний газруудыг эрт хаалгаа барих эсвэл түр үйл ажиллагаагаа зогсоохыг зөвлөсөн байна. Мөн хөгжмийн тоглолт, спортын тэмцээн гэх мэт үйл ажиллагааны үед дээд тал нь 5 мянган хүн оролцож болох аж.

Япон улс одоогийн байдлаар 656 мянган тохиолдол, 11,161 нас баралт бүртгэн авсан байна. Тус улсын вакцинжуулалтын аян маш удаан явагдаж байгаа бөгөөд хүн амынхаа гурван хувийг л дархлаажуулжээ.

Эх сурвалж: Japan Times

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button