УЛС ТӨР

ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ 100 хоногоо дүгнэж, МАН “хачиг”-наасаа салж, Т.Чимгээг суллуулав

Энэ долоо хоногт улс төрийн үйл явдлууд мөн л өрнүүн байж өнгөрлөө. Долоо хоногийн эхний өдөр Ерөнхий сайдын өдөр байв.

-ЕРӨНХИЙ САЙД СЭТГҮҮЛЧДЭД “БАЙЦААГДАВ”-

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь тохиож, 30 гаруй сэтгүүлчидтэй нээлттэй ярилцлага хийв. Сэтгүүлчид ч шулуухан асууцгаав. Ерөнхий сайд ч ч түс тасхан хариулав.

Тэрбээр сөрөг хүчний бүлгийн гишүүд талбай дээр өлсгөлөн зарласан нь экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар буцаж улс төрд орохын тул АН-ыг ашиглаж буй гэдэг улс төрийн үйлдэл гээд шууд хэлчхэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үнэхээр гэм буруугүй бол УИХ-ын гишүүнээс түдгэлзэж шалгуулаад, буцаад ороод ирэх хэрэгтэй гэх байр суурь илэрхийлэх нь тэр. Мөн иргэдээ вазцинжуулах ажил амжилттай болж буй талаар, ирэх долдугаар сараас хүүхдийн мөнгө, тог цахилгааны мөнгө зэргийн хөнгөлөлтөө үргэлжлүүлж магадгүй байгаа талаар иргэдэд хүлээлт үүсгээд буй асуудлаар мэдээллүүд өгөв. Түүнчлэн 1024 бөх барилдуулж, наадам хийнэ гэдгээ хэлж, түүний илэрхийлэл болгож монгол дээл өмсөж ирснээ ч дуулгав.

-СӨРӨГ ХҮЧИНТЭЙ ЗӨВШИЛЦСӨН АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ӨЛСГӨЛӨНГӨӨ ЗОГСООВ-

Анхаарал татах дараагийн үйл явдал бол яах аргагүй АН-ын бүлгийн гишүүдийн өлсгөлөн. С.Эрдэнийг СЕХ Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэсэнд уурласан тэд өлсгөлөнгийн долоо дахь өдрөө УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжийн дагуу зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, өлсгөлөнгөө зогсоож буйгаа мэдэгдэв.

Яг ямар шаардлага тавьж өлссөн нь ч тодорхой бус байсан АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоосон шалтгаанаа ч олигтой тайлбарласангүй. Зөвшилцлийн ажлын хэсэг байгууллаа гэж сүржин зүйлс яриад таг болов. Юу ч ярьж, тохирсон юм бүү мэд.

-С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ЗАХИАЛАГЧ Ц.НЯМДОРЖ УУ, Э.БАТ-ҮҮЛ ҮҮ-

Түүнчлэн улс төрийн дараагийн өрнөл нь өнөөх л С.Зориг агсны аллагатай холбоотой байв. Энэ хүний үхэл 20 гаруй жил улс төрчдийн улс төржилтийн бай болсоор ирсэн нь харамсалтай. Даваа гарагт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдыг сэтгүүлчидтэй уулзах үеэр Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт захиалагчаар шалгах ёстой гэх агуулгаар яриатхав.

Харин маргааш нь Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Ц.Нямдоржийг эргүүлээд аллага захиалагч гэж мэдэгдэл хийх нь тэр. Тэр ч үү хэл сэтгэцийг нь шалгуулахаар болсон, гадны тагнуул, хорт могой хэмээн айхтар хурц үгнүүдээр хатгаж орхив. Улмаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн нь Ц.Нямдоржоор дамжуулж гаднаас захиалсан хэрэг гэж хардаж буйгаа шуудхан илэрхийлэв.

-НЭМЭХ ГЭЖ БАЙСАН НДШ-ИЙН ХОЁР ХУВИЙГ ХОЙШЛУУЛАВ-

Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих эсэхийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэж үзэв.Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

 Т.Энхтүвшин нарын гишүүдийн санаачилсан уг хуулийн төслийн агуулга нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах. Гэхдээ одоо байгаа шимтгэлийг биш. Таван хувиар нэмэгдэхээр болсон шимтгэлийн хоёр хувийг нь энэ онд нэмэх гэж байсныг л цар тахалтай холбоотойгоор болиулж байна гэсэн үг юм.

Ингэснээр тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч болон даатгуулагчаас тус бүр 8.5 хувиар тооцохоор буюу НДШ-ийг дахин хоёр хувиар нэмэх асуудлыг хойшлуулж байна гэж ойлгож болно. Цар тахлын нөхцөл байдал сайжирч, эдийн засаг өсөж, иргэдийн амьжиргаа сайжрах үед буцаад нэмэх нь тодорхой биз.  

-У.ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭНДЭЭ ХҮРЧ, Ц.АНАНДБАЗАРЫГ НАМААСАА “НЯСЛАВ”-

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн явдал анхаарлын төвд байлаа. Лхагва гарагийн орой Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх ТВ9 телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон.

Энэ үеэр “Нөхөр Ц.Анандбазарыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Тэр үүсээд байгаа асуудлаар нь. Хэрвээ гэм буруутай нь тогтоодвол энэ хүн хариуцлагаа үүрэх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой талаар намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн.Үгүй юм бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ярьж байгаа. Хэрэв гэм буруугүй бол намдаа эргүүлж авна. Гэм буруутай бол намын тухай асуудлыг ярина” хэмээсэн.

Тэгвэл хэлсэндээ хүрч, ердөө маргааш нь л Ц.Анандбазарыг намаасаа “нясалчихав”. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөрийг нь харлуулаад байсан “хачигийг” авч хаяж, намын нэрээ цэвэрлэж авав.

Ц.Анандбазар ингээд нам бус гишүүн болж байна. Харин одоо гишүүнээсээ түдгэлзээд шалгуулах уу, гүрийх үү гэдэг сонголт өөр нь үлдэж байна. Түүний холбогдсон ажлын байрны бэлгийн дарамтын хэргийг хуулийн байгууллага шалгаж буй. Тэр өөрөө гишүүнээсээ түдгэлзэхгүй бол прокуророос түдгэлзүүлэх хүсэлт УИХ-д оруулж ирэх хуулийн боломж бас бий юм.

-Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ СУЛЛАЖ, УЛС ТӨРЧДИЙН ОНОО АВАХ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИВ-

Хамгийн сүүлд онцлох үйл явдал бол С.Зориг агсныг алсан хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтаар суллагдсан явдал байв. Тэднийг суллах, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө иргэдээс оноо авах гэсэн улс төрчдийн ээлжит ажиллагаа яг төлөвлөсөн ёсоор амжилттай боллоо. Гэхдээ маш аюултай, захиалгаар хүний амь бүрэлгэсэн гэмт хэрэгтнүүд улс төрийн оноо авах “хэрэгсэл” болж, нийгэмд сул чөлөөтэй явахаар болж байгаа юм биш биз гэх айдаст автах хэсэг ч бий.

Ямартаа ч тэднийг эрүүдэн шүүснээс болж хэрэг хүлээсэн байж болзошгүй гэх үүднээс хэргийг нь дахин эхнээс нь шалгахаар болж байна. Хууль зүйн процесс удаан үргэлжилнэ. Гэм буруутай нь тогтоогдвол мэдээж дахин хоригдоно. Үүнийг цаг хугацаа харуулах биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-15 09:19

ерөнхийлөгч болохын тулд найз нөхөдөө хайр гамгүй золигт гаргаж байна даа шударга хүн юм бол Сү-г бас адилхан

Бат инженер
Бат инженер
2021-05-15 13:05

Энэ улсад ер нь болж бүтэж байгаа ажил байна уу.

зочин
зочин
2021-05-15 15:04

МАН хэлсэн үгэндээ хүрч, Анандбазарыг намаас нь түдгэлзүүлж, �##�уурчин хэмээн гүтгүүлсэн хүмүүсийг суллуулжээ. Харин АН �##�ийгаа �##�даж, дотроо хуваагдсан асуудлаа МАН-руу чихэх гэж үзээд барахгүй болохоороо уг асуудлаа МАН-аар зохицуулуулахаар хулхи нь бууж, чацга царайлав.

зочин
зочин
2021-05-15 15:41

Ананд базар хуурамч шатахуунаар монголыг хөнөөж байгаа бүлэглэлийн эсрэг тэмцсэнээр буруутлаа.ЖДҮ-гийн хэрэгтэн �##�даа давтан гаргагчийг болохоор нөхөрөө хамга�##�ж байна гээд л сүржин огцорсон. санагдана.

иргэн
иргэн
2021-05-15 22:10

Аймаар �##�уурчид суллагдаа л
Ардууд тэднээс айгаа л кккк

Иргэн
Иргэн
2021-05-16 20:17

0 минутын өмнө
Эрүүдэн шүүлтийг зогсоохыг зорьж буй нь зөв ч тэднийг сулладаг бол буруу!? Ёстой баярлах асууд�##� бол энэ шийдвэр бишээ!? Хэнд хэрэгтэй болоод тэд юү хийчихвээ!?

Холбоотой мэдээ

Back to top button