ДЭЛХИЙ

ДЭМБ хүүхдүүдийг дархлаажуулахаа хойшлуулж “Covax”-д вакцин өгөхийг уриалжээ

ДЭМБ-ын захирал хэлэхдээ чинээлэг орнууд хүүхдүүд болон өсвөр насны хүүхдүүдийг дархлаажуулахаа хойшлуулж, оронд нь вакцинаа бага орлоготой улсуудад хандивлах хэрэгтэй хэмээжээ. Баасан гарагт (2021.05.14) ДЭМБ-ын захирал Тедрос Адханом Гебрейесус улс орнуудыг “Covax” хөтөлбөрт вакцин хандивлахыг уриалсан байна.

Өнгөрсөн арван хоёрдугаар сард вакцинууд батлагдаж эхэлснээс хойш чинээлэг орнууд ихэнх тунг худалдаж авсан байгаа юм. Олон тооны улс аль чадахаараа хүн амаа вакцинжуулахаар уралдаж байгаа билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ 12-оос 15 насны хүүхдүүдийг дархлаажуулах явдлыг аль болох хурдан эхлүүлэх төлөвлөгөөг танилцуулсан.

Даваа гарагт (2021.05.10) АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газар “Pfizer/BioNTech”-ийн вакциныг 12-оос 15 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрсөн билээ. Үүнээс хоёр өдрийн дараа, лхагва гарагт (2021.05.12) АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв тус вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарихыг баталсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button