ДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн хөгшин DJ 96 настайдаа тэтгэвэртээ гарчээ

Хонконг хотод амьдардаг хамгийн хөгшин DJ эцсийн удаа радио радио нэвтрүүлгээ хөтөлжээ. Тэрбээр дал гаруй жилийн турш радио хөтөлбөрт DJ хийсэн байна. 96 настай Рей Кордейро бямба гарагийн (2021.05.15) орой “All The Way With Ray” нэвтрүүлгээ сонсогчдодоо эсийн удаа талархан төгсгөжээ.  Кордейро нэвтрүүлгийнхээ төгсгөлд “За ингээд төгслөө. Манай нэвтрүүлгийг сонссон та бүхэндээ баярлалаа, баяртай” гэж хэлсэн байна.

Тэрбээр “Uncle Ray” гэдэг хочтой бөгөөд түүний радио хөтөлбөр Хонконг хотод “RHTK” олон нийтийн радио телевиз дээр 1970 оноос хойш цацагджээ. Кордейро 2000 онд Гиннесийн дээд амжилтын номд орсон аж. Португали гаралтай Хонконг иргэн тэрбээр саяхан ярилцлага өгөхдөө өөрийгөө “дэлхий дээрх хамгийн азтай хүн” гэжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ “Би өөрийнхөө дуртай, хайртай зүйлээ хийсэн, үүндээ харамсдаггүй” хэмээсэн юм.

Кордейро 72 жилийн турш ажиллахдаа “Beatles”, “Cliff Richard”, “Tony Bennet” гэх мэт хөгжмийн салбарын томоохон уран бүтээлчдийг таних болсон байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button