Нийгмийн

Ц.Анандбазарт Эрүүгийн хэрэг үүсгэж, мэдүүлэг аваагүй байна

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг олон тооны охид эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх агуулгаар Цагдаагийн байгууллагад шалгуулах хүсэлт гаргасан. Улмаар Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэх хохирогч эмэгтэйчүүдийн талаарх хоёр цуврал нэвтрүүлгийг Цахиур.мн сайт бэлтгэн, олон нийтэд цацсан билээ.

Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба уг асуудлаар хэрэг бүртгэл нээж, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авч эхлээд байгаа юм. Уг хэрэг бүртгэлтийн явцад Улсын ерөнхий прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.

Олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа уг асуудлаар Ц.Анандбазар гишүүнд одоогоор Эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа аж. Тэрбээр гэрчийн статустай байгаа бөгөөд мэдүүлэг өгөөгүй гэдгийг эх сурвалжууд онцлов. Уг хэрэг бүртгэлтийн хэргийг Эрүүгийн хуулийн 12 дахь Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамруулан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг өнгөрөгч долоо хоногт МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан. Мөнхүү ХЭҮК болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүгээс Ц.Анандбазарын ёсзүйн асуудлыг парламентын түвшинд хэлэлцэх чиглэл, зөвлөмж өгөөд буй. Гэвч гэм буруутай нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр Б.Бат-Эрдэнэ гишүүний ахалдаг байнгын хороо Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэхээс татгалзсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
дуус
дуус
2021-05-17 09:52

нэг ч удаа мэдүүлэг аваагүй бол тэгээд дуус дуус

Иргэн
Иргэн
2021-05-17 10:37

Их хурлын гишүүдийн бүрэн х�##�дашгүй эрхийг цуцлах хэрэгтэй шүү дээ.Тэд юу хийнэ гэж ийм эрх эдэлдэг байнаа. Гайхаж байна!!!

irgen
irgen
2021-05-17 11:22

hurdan shiiduulehgui bol 1000 sain umguulugch awaad nemergui dee

Холбоотой мэдээ

Back to top button