УЛС ТӨР

70|30 ХАРЬЦАА: МАХН-ынхан МАН-ын байранд нүүн ирж, Н.Энхбаяр ҮНЭТЭЙ хэлцлээсээ буцахгүй гэжээ

Ерөөс хэт хичээхээр зарим зүйлсэд зарцуулсан эрчим хүч илүүдэх нь бий. Ухаандаа, МАН өнгөрсөн өвлөөс хойш МАХН-ыг найрахаар “бөөцийлж”, эцэст нь бөөн амлалт өгч байж нэгтгэсний дараа үнэ цэнэгүй болж хувирсантай утга дүйх агуулга юм.

Н.ЭНХБАЯРЫН ТУЛГАСАН 70|30 ХАРЬЦАА

Гэвчиг яалтай билээ. Эрх биш төрт улсынхаа ганц том нам тул хэрэг нь гарахаа болилоо, одоо хэлцлээ буцаая гэх зүрх гаргаж болохгүй. Үүнийг нь ч Н.Энхбаяр андахгүй. Тэр С.Ганбаатарыг МАХН-ын гишүүн байсан үеийн саналаасаа өдгөө ч ухраагүй. Түүний МАН-тай тохиролцож буй үндсэн стратеги нь 70|30-ын харьцаа. Үндсэндээ мөнгөгүй, намын үүрүүдийн хэдэн идэвхтнүүд дунд туйлдсан ч үнэ цэнэтэй хэвээр оршихоор зүтгэж буй нь өнөөгийн Н.Энхбаярын дүр юм.

Бүх юмсаа эл харьцаагаар хуваана л гэж үзэх аж. Намын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын даргын индрээс томоохон асуудлууд базаж явсан Н.Энхбаяр МАН-ын өнөөгийн залуу төвтэй багтай хэлцэлд ороход амархан монжуулах ямар ч үндэслэлгүй. Тэр уйгагүй, гүн бат байр сууриа донтотлоо хадгалдаг онцлогтой хүн.

МАХН-Д ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДНЫ ЗҮҮН ЖИГҮҮРИЙН ГУРВАН ДАВХРЫГ “ӨГЧЭЭ”

Тиймээс ч МАН-ын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Бүлгийн даргаа оролцуулсан ажлын хэсэг байгуулж, МАХН-тай төө зузаан цаасанд багтсан агуулга өндөртэй эвсэх гэрээ байгуулсан. Улмаар МАН-ын удирдлагуудын түвшинд тохирч, Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхарт МАХН-ынхан суухаар болжээ.

Одоогоор тус давхрыг засварт оруулсан бөгөөд Н.Энхбаярын хүү Батшугар багаа ахалж, тэнд суухаар яригдаж байгаа аж. Мэдээж, МАХН-д хареяалагддаг бүхэн тэнд өрөө авчихгүй. Эл нэгдэлд сум, баг, хороод дээрх нэгж үүрийнхэн онхи хоосон хоцорч, Н.Энхбаярт жирийн гишүүд нь ихээхэн дургүйцэж буй. Нэг ёсондоо МАН-тай нэгдсэн өгөөжийг Н.Энхбаярын тойрон хүрээлдэг цөөн хүмүүс л хүртэх юм.

Н.ЭНХБАЯРТ АМЛАСАН ТОМ ЗҮЙЛСЭД МАН-ЫНХАН ДУРГҮЙЦЖЭЭ

У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нэгэндээ ойн тэмдэг зүүн өгч, өнгөн дээрээ саймширж буй. Гэвч гурван сайд, хоёр агентлагын дарга, хүүд нь СХД-ийн нөхөн сонгуулийн мандат амласан явдалд МАН-ынхан гүндээ хэдийнэ дургүйцээд эхэлсэн. У.Хүрэлсүх сонгуулиар ялна. Ялагдсан ч намын даргаа өгнө гэх агуулгаар наадмын дараах процест төдийлөн санаа зовохгүй сууж мэдэх.

Гэвч МАН-ын идэр, залуу үеийнхэн МАХН-ынхан Тусгаар тогтнолын ордонд нүүн ирж буй явцад ч ихээхэн дургүй байгаа юм. Олдохын хэрээр өлддөг зовлонд хэн ер өртөхийг хүсэхэв дээ. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болно гэж тооцоод, ЕТГ-ын бүтцээ хүртэл зурчхаад буй МАН-ынхан эл зайндаа Н.Энхбаярын суулгахыг бүр ч хүсэхгүй. Өнөөх нь ЕТГ-д хүнээ байршуулна л гэж үзнэ.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ийм байдлаар МАН нэгдсэндээ харамсаж, МАХН тохироондоо баясацгаасан байдалтай байна. Цаашдаа МАН яасхийж, тэдэнд бага шиг зүйл өгөх талаар бодох бол МАХН барьцаа хэрхэн ахиулах гарцыг эрэлхийлэх нь тодорхой. Ингэж тэд нэгдсэн юм шиг мөртлөө салсан эрх ашгуудтай, нэгэн рүүгээ муухай харж сууцгаана. Сонгуулийн дараа МАН дотроосоо нэлээдгүй хиншүү, хярвас үнэртүүлэх бөгөөд үүний нэгээхэн хэсгийг Н.Энхбаяр өрдсөөр суух дүр зураг харагдана. У.Хүрэлсүх ялваас 100 жилээр өршөөгдсөн нигүүлслээр тэр Хэнтийн тойргийг овоо хараандаа хийж суугаа нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-18 08:31

Гоё2 юм их болноо одоо.

Зочин
Зочин
2021-05-18 08:46

МАХН сайн бэхжиж, МАН-ыг уусгах юм байна. Энэ 2 бие биеэдээ уусаж 1 нам болох нь зөв.

уншигч
уншигч
2021-05-18 09:13

МАХНтай хийсэн тохироогоо одоо сулруулах нүүр үлдээгүй Хүрэлсүх сонгуульд унав�##� яах юм бол

мангар
мангар
2021-05-18 09:18

Хүк мангар Наамбар хэлэлцээр чинь шүү дээ гохинь

зочин
зочин
2021-05-18 10:01

их л хэцүү хутгуур гэдгийг мэдэж байгаа биз дээ

Зочин
Зочин
2021-05-18 10:06

МАХН.ын наймаа гэж юу бх вэ Ганц хүний амьдрах хугацааны бүх санхүүг шийдээд л болоо Хямд наймаа ганц хүний хүсэл тача�##� хэрэгцээ Энхбаярын намд Энхбаяр л бна

Уншигч
Уншигч
2021-05-18 10:30

Эвдэрснээс эвлэсэн нь зөв байлгүй дээ. Битгий харлуулах гэж аргаа бар даа.

Зочин
Зочин
2021-05-18 10:44

Монголчуудын найдвар болсон хоёр нам нэгдэж байгаа нь энэ үеийн ял�##�т. Ойрын болон холын ирээдүйд нэгдсэн энэ нам л улс орноо жолоодон з�##�ж эдийн засаг, нийгмийн амьдр�##�ыг өөрчлөн хөгжүүлнэ гэдэгт ард түмний дор хаяж 85-аас доошгүй хувь нь бүрэн итгэх болсон шүү. Энхбаяр, Хүрэлсүх та нарт бидний итгэд �##�дагдаагүй.

ЭНХБАЯРЫН ЦОЛМОН
ЭНХБАЯРЫН ЦОЛМОН
2021-05-18 12:19

ХӨДӨӨНИЙ ХӨӨРЦӨГ ХӨЛДҮҮ ПАЦАНЫГ ХЭН УЛС ТӨРЧ БОЛГОСОН Н ЭНХБАЯР.

Zochin
Zochin
2021-05-18 12:25

Heregjuulj chadval ih ashigtai tohirch chadsan l bna daa,odoo helsen yarisandaa bj chadah esehiig l harah uldlee

Иргэн
Иргэн
2021-05-18 12:59

Эрх мэдэл эд хөрөнгийн л тохиролцоо шүү дээ.Эдний эвлэж эвсэх нь эх оронд,ард түмэнд падлийгүй асууд�##�.Энхбаяр гэгч энэ өвгөн үлгэрт гардаг эмгэн шуламтай ч хуримлаж чадах эрээ цээргүй шун�##�тан.Хэдэн жил МАН-ын муу муухайг хэчнээн их хэлж уйлагнаж явлаа даа.Одоо орондоо оролцжээ.Сайны дохио биш.Нийлж аваад л луйвар булхайгаа хийгээд явах биз.Тус ту�####�а байж хэрэлдэж байв�##� ард түмэнд хэрэгтэй байсан юм.Одоо хян�##�тгүй болоод жарга юм биз дээ.

Зурхайч Ламтан
Зурхайч Ламтан
2021-05-18 13:51

Хүүк Ерөнxийлөгч болоод яваад өгөхөөр МАН болон МАХН хоорондоо aлaлцаж, одоогийн АН шиг хоёр хуваагдаж, хоёр даргатай болж сүүлдээ Н.Энхбаяр, Хүрэлсүх хоёр зодолдож тарах нигууртай юм байна.

Зочин
Зочин
2021-05-18 14:14

Хөгийн жүжиг хэзээ дуусах юм болдоо

Zochin
Zochin
2021-05-18 16:09

Yaj ch bodson negden niileh ni mash zuv ymar baruun zuunii 2 nam negdeh gej bgaa bish jiriin gishuud durgui bna geel shaahiin hamgiin ih demjij talarhaj bgaa mass chini 2 namiin jiriin gishuud shuudee negden niilj baij erunhiilugchuu avch shuuh zasaglalaa shinchlehgui bol ungurluu shuudee shudarga shuuhgui bol ymar ch sain ZG ymar ch sain udirdagch baigaad hereg alga AN han bol barigdaagui batlaagui l bol al hulgail huchind deeremd id uu l geed bna bid iim balai ardchilal huseegui shuu

Zochin
Zochin
2021-05-18 16:14

Za enhbayr mini helsen yrisandaa bna shuu chi chini zuun tuviin uzeltei gej hutsaad baruunii namtai niilj shudarga busiin zasag baiguulj ballaj baisan hun shuudee odoo bol nam mamiin darga songuuli gishuun geed soliorood bailgui nom momoo bicheed tsolmontoigoo hoyul chonon hunjilduu jargaj hevthiin baigaa bizdee huu chini yahav zaluu hun tumen olniihoo songuuliar orno biz

Монгол хүн
Монгол хүн
2021-05-18 18:42

ЯААХ ГЭЭД ИНГЭЭД ДУНД НЬ ЯС ХАЯАД БАЙДАГ ЮМ.ЯМАР ХЯТАД ОРЖ ИРЭЭД СУУЧИХАЖ БАЙГАА БИШ.АЛИЛХАН ҮЗЭЛ БОДОЛТОЙ НЭГ Л НАМ БАЙСАН,ЭРГЭЭД Л НЖГДЭЖ БАЙНА.ЭНХБАЯР ГУАЙ Ч ОДОО ТЭГЖ НАМБА АЛДАХГҮЙ БАЙЛГҮЙ! ХҮРЭЛСҮХ ДАРГА Ч ТЭГЖ НААД ЦААДХАА БОДОЛГҮЙ ТИЙМ ШИЙД ГАРГААГҮЙ БАЙЛГҮЙ.МОНГОЛЧУУД ЭНЭ ОЛОН НАМААР ЮУГАА ХИЙХ ЮМ БЭ? БИe БИe nee hemleed hend heregtei yum!!

MANiin gishuud
MANiin gishuud
2021-05-18 20:37

Arai l haymdhan unelj baigaa yum bish uu! Ula turiin nam ooriin muriin hutulburoo bolovsruulj songuulid hicheej ajillasan MAN-n gishuud chin ochih yostoi gazraa ochij chadaagui baihad arai l uvaigui yum bolj baigaa yum bish uu. 30 huviig UIH-iin songuulid MAN-tai orsoldloo gej MAXH-d ogch baigaa yum uu? Arai denduu tohuutai baina shuu Ardiin namiin darga naraa. Namiin gishuud ene buhniig chin haraad duugui suuhgui shuu darga naraa. Iim balai tohiroo hiij namiin gishuudee nulimj baigaa bol darga nar diileh uu gishuud diileh uu gedgiig uziye l dee...

Энхбаяр мандана
Энхбаяр мандана
2021-05-18 22:10

Энхбаяр өчигдөр Өргөө зочид бууд�##�д мянгат, түмтийн дарга нараа цуглуулж Ерөнхий сайд болохоор тохирсоноо зарласан. Удахгүй МАН-ын шинэ дарга болно!!!

зочин
зочин
2021-05-19 05:54

МАХН МАН ГЭЖ БАРУУН ЗҮҮН ЖИГҮҮРЭЭР ӨРӨӨ ХУВААДАГ НЬ ТЭНЭГ ҮЗЭГДЭЛ НИЙЛСЭН ЮМ БОЛ ХОЛИЛДООД СУУХ НЬ ЭВ НЭГДЭЛД ТУСТАЙ Одоо ингээд с�##�агууд байршихаар �##�бан туша�##�ын хов яриад фракцлаад сөргөлдөөд дахиад хагарна 70× 30 гэдэгч буруу чадлаараа гишүүд нь өөр өөрсдийн байр сууриа нэгдсэн том намын хаа хүрээнд эзэлж УИХ болон ажил �##�бан туша�##�д очиж байхаар журамлах хэрэгтэй

зочин
зочин
2021-05-19 11:15

Нэгдсэн юм бол МАН гэсэн нэг нэртэй болмоор юм.ЭНХБАЯР гуай хэцүү хүн.Жил бүр л нэг намтай нэгдэж сонгуульд оролцдог.Энэ намыг Баттулга шиг самрах вий дээ

Батаа
Батаа
2021-05-20 11:13

Урай Хүрэлсүх сонгуульд бүдэрч МАН - МАХН жинхэнэ утгаараа тарж �##�на болно. Энхбаяр улс төрөөс бүрмөсөн �##�га болж монголд ардчил�##� төрт ёс жинхэнэ утгаараа тогтоно

Зочин
Зочин
2021-05-20 13:57

Yuun surtei ym, ymar Hytadtai negdej bgaa bish. Adilhan Mongol uls eb=vtei nj negdeh heregtei,

Зочин
Зочин
2021-05-26 10:13

Энхбаяр бол үнэхээр зэвүүн хүн.Ямар ч нүүргүй.Одоо ямар ч хүндгүй боллоо.Хүрэлсүх ялагдаад тохиролцоо ашиггүй болвол ахиж ард түмний өмнө юу гэж уйлагнаж гарч ирэх бол.

Зочин
Зочин
2021-05-27 21:23

Буяагийн Тулга гэгч этгээд олон жил хов хор хутгаж явсан.Одоо ямар нэг �##�бан туша�##� авч амрах юм биз дээ.МАН-ын бурангуй муухайг үргэлж л хэлж явсан.Одоо Энхбаяр,Тулга нар очоод өвөрт нь орчихоор муу муухай нь арилах биз. Морьтны хишиг явганд гэгчээр Ганбаатарын буянаар хэчнээн ч хүн �##�бан туша�##�д очно гээд хэлчихэв дээ өнөө зөнөг Энхбаяр.

Зочин
Зочин
2021-05-29 03:21

Гоё юм их болхонээдээ. Нялмасаа гартар инээж авий байз

Холбоотой мэдээ

Back to top button