УЛС ТӨР

Х.Нямбаатарын “коммунизм”: Цахилгаан гаваа мартаж, иргэдээ НЭГ ИХ наядын камераар тандана

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байсхийгээд л сүржин мэдэгдэл хийдэг. Тэр нь нийгэм даяар буруушаагдан шүүмжлүүлдэг. Тэгээд мартагддаг. Цахилгаан гавтай болгоно хэмээн жигтэйхэн сүржин ярьсан шүлс нь хатаж ч амжаагүй байхад улс даяар нь камержуулах технологио танилцуулав. Тодруулбал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл Теле камерын тухай хууль өргөн барих замаар Монгол Улсад 60 мянган ширхэг хяналтын камер суурилуулна гэж мэдэгдсэн юм.

МАРТАХ ТЕХНОЛОГИ: ХЭРЭГЖҮҮЛЖ АМЖААГҮЙ “ЦАХИЛГААН ГАВ”-НЫ ҮЛГЭРИЙГ “КАМЕРЖУУЛАХ” ҮЛГЭРЭЭР СОЛИНО-

2020 оны наймдугаар сард БНХАУ-аас цахим гав оржуулж анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд зүүх ял оногдуулахаа мэдэгдэж байв. Эл ажилд 6,5 тэрбумыг төсөвлөөд байсан. Гэтэл нийгэм даяар шүүмжилж, хэрэгжиж эхлээгүй шийдвэр сураг алдарсан. Хууль зүйн сайд ч эл шийдвэрээ мартаж.

Харин Х.Нямбаатар сайд “цахим гав хэрэглэж шийтгэх ажлаа больж, оронд камержуулах ажил хийгдэх” тухай шинээр мэдэгдэв. Өмнөх ярьснаа ажил хэрэг болгож амжаагүй байж дараачийн ажил ярьчихсан суух.

-МӨНГӨӨР ЗОДОХ ТЕХНОЛОГИ: АМНЫ ЗОРГО ба УЛСЫН ТӨСВИЙН АРАВНЫ НЭГ

Улсын данс улаан байна. Гэвч МАН мөнгөтэй байна. Улс даяар 60 мянган камер суурилуулах ажлыг нэг их наядаар хийнэ гэж дуугарч чадаж байна. Талыг нь ААН-үүдээр ойр орчмыг нь камержуулах замаар шийдэж талыг нь зээл тусламжаар ч хамаагүй хийнэ гэнэ.

Өөрөөр хэлбэл, Хятадын буцалтгүй тусламж 30 сая ам.доллар, БНСУ-ын 14.8 сая ам.долларыг ашиглана гэв. Мөн “Жил бүр камерын ашиглалт, арчлалт хамгаалалтын урсгал зардлыг улсын мөнгөнд дарамт учруулахгүйгээр торгуулийн орлогоор зохицуулна” гэж буй. Нэг ёсондоо иргэдээ торгож, торгосон мөнгөөрөө иргэдээ хянана. НЭГ ИХ НАЯД гэдэг бол улсын төсвөө арав хуваасны нэг. Асар их мөнгө. Хэдэн арван үйлдвэр, зуу зуун эмнэлэг, мянга мянган цэцэрлэг барих мөнгө.

-ХЯТАД ТЕХНОЛОГИ: ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЭРИЙН ДОР ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИНӨ-

Хурдны зам, дэлгүүр, банк, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар зэрэг хүн олноор хөлхдөг тодорхой цэгүүдэд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хэрэгтэй нь хэрэгтэй. Камерын хяналтыг сайжруулах нь гэмт хэрэг зөрчлийг илрүүлэхэд чухал. Гэвч булан тохой бүрт, айл болгоны гадаа улсын төсвийн аравны нэгийг зарцуулан байж хэт олноор суурилуулах хэрэг үгүй. Иргэдийг мөрдөж мөшгих, хяналт тавих, хувийн мэдээлэлд халдах эрсдэл үүснэ. Хүний эрхийг хамгаалах нэрийдлээр хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг, товчхондоо. Тагнах, чагнах хэрэгсэл болгоод хүний эрх чөлөөнд халдах вий. Харлуулдаг, шантаажилдаг арга болчих вий. Хүний мэдээллийг буруугаар ашиглаж болох айхтар үр дагавар дагуулахыг сайдтан бодож үзсэн үү. Бодож үзсэн бол бүхэлд нь биш шаардлагатай чухал хэсгүүдээ камержуулна гэж дуугарах байв.

Хятад, Өвөрмонгол камержуулалтаар бүхнийг хянаж, царай таних технологи хүртэл ашигладаг. Хэт коммунизмжсан технологи. Х.Нямбаатар сайдын дотор яг ийм дур сонирхол буй бололтой. Хууль зүй, дотоод хэргийн яам бол Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яам. Тэр ч утгаараа сайд нь зангарагтай, буурь суурьтай, хууль иргэн бүрт тэгш үйлчлэх боломж бий болгоход анхаарах учиртай. Гэвч Х.Нямбаатар сайд “гавлах, дөнгөлөх, хянах, цагдах, торгох, шийтгэх” тухай амнаасаа салгасангүй өдий хүрэв.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Бичиж авч байгаад дургүй хүргэсэн иргэний бичлэгийг олон нийиэд цацаад.байх нь дээ

  2. Хулгайч дээрэмчид эсэргүүцэх нь тодорхой. Дэлхий даяараа эрчтэй нэвтрүүлж байгаа технолги. Хөдөлмөр цаг хэмнэсэн шинэ технологийн зуун биз дээ

  3. Хулгахйчууд дороо бариндах нягууртай учраас Нямбөаатар сайдыг коммунист болгожээ. Ардчил#### гэжхуд#### ч####чигчид чинь хулгайчуудын х####амжлагч, өөрсдөө бол том хулгайч байхгүй юу, Алцанхуякаас эхлээд.

  4. Эхлээд Яам тамгын газар Төрийн ####бадынхаа бүх өрөө тас####гааг бас сонгуулийн штабуудаа камержуулв#### сайн.

  5. Камержуул####т Монголд хожуу эхэлж байна. Дээрэмчид хулгайчуудад гишгэх газаргүй болтол нь ажиллах ёстой

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button