Нийгмийн

ФОТО: “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд урлагийн бүтээлүүд “дэлгэгджээ”

Улаанбаатарыг түмэн өнгөөр харж болох өндөрлөг цэг дээр зогсож байна… “Уулын Нуур” хэмээн нэрийдсэн энэ газрыг хогийн цэг байхад нь цэвэрлэж тохижуулсан эрхэм дэргэд минь зогсоно. Түүнийг танилцуулъя. Содномсэлэнгийн Өлзийтогтох хэмээх энэ залууг Чингэлтэй дүүргийнхэн андахгүй биз. Тэр тусмаа тус дүүргийн XII хорооны иргэд. Өөрийнхөө хашаа байшинг зарж, “Уулын нуур”-ын дэргэд хашаа худалдан авч, мод тарьжээ. Тэр хашаандаа тоглоомын талбай барихаар төлөвлөсөн жаахан зай ч үлдээж.

Саяхан “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд Европын холбооны соёлын институтийн нэгдлийн санхүүжилттэй “Ногоон баатар” хэмээх томоохон төсөл хэрэгжин тус цэцэрлэгт хүрээлэн өнгө нэмж, хүмүүсийн зорин, зорин ирдэг газрыг нэг болжээ. “Нарантуул-2” захаас “Уулын нуур” хүртэлх 600 метр гудамжны хашааг Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зургаараа чимэглэн дахин давтагдашгүй баримлууд туурвижээ…Ийнхүү Улаанбаатарынхаа өнгө төрх, тэр тусмаа гэр хорооллын хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биесээ олж нөхөрлөхөд нь гүүр болж буй энэ л газраас шинэхэн бүтээн байгуулалтыг нь сурвалжлахаар бид зорин ирсэн нь энэ.

Сурвалжилгыг энд дарж бүтнээр нь унших боломжтой.

ФОТО СУРВАЛЖИЛГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button