ДЭЛХИЙ

STEPPE GOLD: Хүйтэн цаг уураас шалтгаалж эхний улиралд нэг ч кг алт олборлоогүй

“Steppe Gold” компани өнгөрсөн даваа гарагт (2021.05.17) гаргасан мэдэгдэлдээ 2021 оны эхний улиралд нэг ч килограмм алт олборлоогүй гэсэн байна. Тус компанийн мэдэгдсэнээр Монгол Улс дахь “Алтан Цагаан Овоо” алтны уурхай дахь олборлолт болон боловсруулалтын ажлыг эхний улиралд түр зогсоосон хэмээжээ. Учир нь хүйтэн цаг уурын нөхцөл алт боловсруулах явцад тохиромжтой байгаагүй аж.  “Алтан Цагаан Овоо” уурхай нь Дорнод аймгийн Цагаан овоо суманд байрладаг билээ. Тус уурхай нь нийтдээ 52.92 км2 талбайг хамардаг байна.

Ирэх өвөл буюу 2021 оны сүүлийн улиралд “Steppe Gold” компани хүйтэн цаг уурын нөхцөлийг өөрчлөхийн тулд уурын тогоо барих аж. Тус уурын тогооны бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байгаа юм. Энэ жилийн гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл “Steppe Gold” компани 1,634,000 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Тэд энэхүү орлогоо 26.79 кг алт, 24.4 кг мөнгө худалдаалж олсон аж. Алтны үнэ мягмар гарагийн (2021.05.18) байдлаар нэг грамм нь 169,655.10 төгрөг, харин нэг грамм мөнгөний үнэ 2438.04 төгрөг байжээ.

Алтны үнэ өснө

Цар тахлын улмаас алтны үнэ өссөн билээ. Жил болгоны эхэнд “London Bullion Market Association” томоохон банканд ажилладаг ховор металлын шинжээчид, хараат бус зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас санал асуулга авдаг. ”LBMA” энэхүү санал асуулгаа нэгтгэж үнэт металлуудын үнэ тухайн жилдээ хэрхэн өөрчлөгдөх талаар таамаглал гаргадаг байна. Өмнөх жилүүдэд “LBMA”-ийн таамаглалууд ховор металлын үнэ ямар хэмжээнд өөрчлөгдөхийг сайн нарийвчлалтай тооцоолж байсан. Тэгвэл энэ жил тэд алтны үнэ дунджаар унц болгонд 1974 ам.доллар хүрнэ хэмээн таамагласан юм.

2021.03.31-ний өдөр хүртэл “Steppe Gold” компани гурван сарын дотор 170,130 тонн хүдэр олборлож, 189,283 тонн хүдрийг боловсруулах тавцан дээр тавьсан. Эдгээр хүдрээс дунджаар нэг тонн болгонд 1.91 грамм алт, 10.1 грамм мөнгө авах боломжтой аж. “Steppe Gold” компанийн зүгээс хэлэхдээ хүдэр боловсруулах ажлыг дөрөвдүгээр сард амжилттай явуулж тус сарын сүүлд алтан гулдмай хийсэн аж.

Тус компани 2021 болон 2022 онд жилийн үйлдвэрлэлтээ 1417.476 килограмм байлгахаар төлөвлөж байгаа юм. Харин 2023 онд шинэхэн чулуунаас хүдэр олборлох аж. Гэвч “Steppe Gold” компани мэдэгдэхдээ жилийн үйлдвэрлэлтийн таамаглал нь “КОВИД-19”-ийн улмаас олборлолтод саатал гарах үгүй дээр тулгуурлаж байгаа хэмээжээ. Одоогийн байдлаар хүдэр боловсруулахад шаардлагатай урвалж бодисуудын нийлүүлэлт таамаглах аргагүй байдалд байгаа юм. Урвалж бодисын хүргэлт дахин саатах юм бол 2021 оны үйлдвэрлэлтийн таамаглал буурна гэдгийг тус компани мэдэгджээ.

Эх сурвалж: Kitco, PR Newswire

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-05-19 07:57

Duusahgui noots bishdee. Heden jiliin daraa TAM bolson gazar l uldene.

Зочин
Зочин
2021-05-19 09:19

болж бн ашиглах хэрэгтэй татвар хураамжаа бүрэн авдаг л баймаар бн бас нэг зүйл зургийг нь харахад т�##� хээр цөл болж хувирч бгаа газар бн мод бут тарьж зүлэгжүүлэх нөхөн сэргээлтийг чанартай хийлгэх хэрэгтэй гол нь т�##� хээр ургах боломжтой мод л тариад баймаар бн

Зочин
Зочин
2021-05-19 09:34

ЭЛБЭГЭЭ,ЦАГААН ХОЁРЫН УУРХАЙ БИЗ ДЭЭ

hehe
hehe
2021-05-19 09:45

iim hudlaa tatvaraas zugtdag novshnuudig boliulah hergetei yadaj eh oron buren buten baig

Холбоотой мэдээ

Back to top button