НИЙГЭМ

Нийтийн тээврийн жолоочдыг соёлтой болгох сургалтад хамруулжээ

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас нийтийн тээврийн жолооч нарын ёс зүй, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу соёлтой оролцуулах дадал бий болгох зорилготой сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Монгол Улсын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто тээврийн салбарт мөрдөж байгаа стандартууд сэдвээр Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын  Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б.Одгэрэл, Эрүүл амьдрах хэв маяг, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сэдвээр доктор Ж.Цогтсугар болон Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сургалтыг хийсэн юм. Сургалтад 50  жолоочийг хамрууллаа.

Сургалтыг цаашид  шат дараатайгаар зохион байгуулж, нийтийн тээврийн салбарын нийт жолооч нарыг хамруулахаар төлөвлөөд байна хэмээн Нийтийн Тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button