ДЭЛХИЙ

Билл Гейтс нэмж 850 сая долларын хувьцаа Мелинда Гейтс рүү шилжүүлжээ

Билл Гейтс “Deere & Co” компанийн 850 сая ам.доллар хүрэх хувьцааг Мелинда Гейтс рүү шилжүүлсэн байна. Нийтдээ 2.25 сая хувьцааг шилжүүлсэн нь “Deere & Co” компанийн өнгөрсөн баасан гарагт (2021.05.14) гаргасан мэдүүлэгт ил болжээ. Билл Гейтсийн шилжүүлсэн хэмжээ түүний эзэмшдэг “Deere & Co” компанийн хувьцааны долоон хувь байсан аж.

Дэлхийн хамгийн чинээлэг хосууд болох Билл, Мелинда Гейтс нар энэ сарын 3-ны өдөр гэр бүл цуцлуулж байгаагаа мэдэгдсэн. Тус өдрөөс хойш Билл “AutoNation”, “Canadian National Railway”, “Deer & Co” гэх мэт компанийн 3 тэрбум ам.доллар хүрэх хувьцааг Мелинда руу шилжүүлсэн байна.

“Bloomberg” агентлагт мэдээлснээр одоогийн байдлаар Билл Гейтсийн хөрөнгө 144 тэрбум ам.доллар байгаа аж. Тэрбээр “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтын дөрөвт бичигдэж байна.

Эх сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilonrel
zortilonrel
2021-09-28 17:03

Good write-up, I’m norm#l visitor of one’s site, maintain up the excellent operate, and It is going to be a regular visitor for a lengthy time.

Холбоотой мэдээ

Back to top button