ДЭЛХИЙ

Илон Маск дэлхийд баянаараа хоёрт жагсахаа болив

Илон Маск “Bloomberg Billionaire Index”-д нэг байр доошилж, дэлхийн хамгийн баян хоёр дахь хүн байхаа больжээ. Харин түүний байрыг “LVMH” группийн захирал Бернард Арнаулт авсан байна.  “Bloomberg” агентлагт мэдээлснээр Арнаултын хөрөнгө 161.2 тэрбум ам.доллар байхад Маскийнх 160.6 тэрбум ам.доллар болсон аж.

Илон Маскийн хөрөнгө ийнхүү буурсан нь “Tesla” компанийн хувьцаа өнгөрсөн нэгдүгээр сарын хамгийн дээд ханшнаасаа 24 хувиар унасантай холбоотой юм. Тус компанийн хувьцаа нэгдүгээр сарын сүүлд 900 ам.доллар хүрсэн ч одоо 580 доллар болж буурсан байна.

“Tesla” компанийн зах зээл дэх үнэлгээ 870 тэрбум ам.доллароос 560 тэрбум доллар болж буурчээ. “Wedbush” фирм мэдээлэхдээ Хятад улс дахь худалдан авалт буурсны улмаас “Tesla”-ийн сарын борлуулалт багассан аж. Мөн Илон Маск биткойныг ашиглаж тус компаниас машин худалдаж авах боломжгүй болсныг зарласны дараа “Tesla”-ийн ханш буурсан билээ.

Эх сурвалж: Market Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zortilonrel
zortilonrel
2021-09-28 08:32

Thanks a bunch for sharing this with all of us you actually know what you are talking about! Bookmarked. Please also visit my site =). We could have a link exchange agreement between us!

Холбоотой мэдээ

Back to top button