Нийгмийн

Гэртээ ганцаараа үлдсэн хоёр настай хүүхэд алга болжээ

Ховд аймгийн Ховд суманд оршин суух хоёр настай хүү гэрийнхэн нь малдаа явах үед гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд улмаар алга болжээ.

Хэргийг тодруулбал, Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т /тус сумын харьяат малчин Н-ийн хоёр настай хүүхэд сураггүй алга болжээ. Хүүг гэрийнхэн нь 15 цагийн орчимд малдаа явахдаа орхиж явсан байжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин,  аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, нийт 28 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоо хүртэлл хүүг олоогүй байгаа юм байна.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button