ДЭЛХИЙ

“TikTok”-ийн үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлын суудлаасаа огцорно

“TikTok” апликейшнийг эзэмшдэг “ByteDance” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Зан Жимин энэ жилийн сүүлээр суудлаасаа огцорно гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ажилчдадаа захиа бичихдээ түүний байр суурийг “ByteDance” компанийг хамтран үүсгэн байгуулсан Рубио Ланг хүлээн авна гэдгийг дурдсан байна.

Зан тус захиандаа “Үнэндээ бол би сайн менежер байхад ур чадвар дутуу хүн. Би хүмүүсийг зохицуулахаас илүү байгууллага болон зах зээлийн зарчимд дүн шинжилгээ хийж, гаргаж авсан онолоо удирдлагын ажлыг хөнгөлөхөд ашиглахад сонирхолтой. Мөн би нийгмийн харилцаандаа тийм ч сайн биш, харин дуу сонсох, унших гэх мэт ганцаараа хийдэг зүйлсийг илүүд үздэг” гэжээ.

“ByteDance” компанийн гүйцэтгэх захирлын албыг хүлээн авах Рубио Ланг нь хүний нөөцийн даргаар ажилладаг аж. Рубио Ланг, Зан Жимин нар 2012 онд үүсгэн “ByteDance” компанийг байгуулсан бөгөөд хүн болгоны мэдэх “TikTok” апликейшнийг бүтээсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Underwear
Underwear
2021-05-20 15:42

Ёоо арйч дээ ийм хөөрхөн з�##�уу яах гэж суудлаасаа огцорч байгаа юм бэ. Хайран хөөрхөн миний мөрөөдлийн з�##�уу

Холбоотой мэдээ

Back to top button