Сурвалжилга, Нийтлэл

Кембридж хөтөлбөртэй "Тэрэлж боардинг” сургууль ямар давуу талтай вэ?

Олон орны жуулчдын нүдийг хужирладаг байгалийн үзэсгэлэнт Тэрэлжийн тусгай хамгаалалттай бүсэд дунд сургууль нээгдсэн мэдээ хэн хүний анхаарлыг татсан. Дэлхийн 160 гаруй оронд хэрэгждэг Кембриджийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, байгальд ойр эко хотхонтой, 24 цагийн боардинг сургууль гэх мэт олон тодотгол тус сургуулийнх. Хүүхэд сурч амьдрах орчин нөхцлийг нэгэнтээ бүрдүүлсэн тус сургуулийн хүний нөөцийн бодлого ихээхэн анхаарал татсан юм. Дээрх онцлогуудынхаа хүрээнд дотоод гадаадын мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн тус хамт олноос төлөөлөл болгон дараах эрхмүүдтэй цөөн хором хөөрөлдлөө.

“Тэрэлж Боардинг” сургуулийн захирал С.Цэндсайхан: ХҮҮХЭДТЭЙ ХАМТ АМЬДРАХ БАГШИЙГ ТУСГАЙЛАН СОНГОЖ АВДАГ

Багш сонгон шалгаруулж авна гэдэг маш нарийн ажил гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх байх. Тэр тусмаа боардинг сургууль буюу байрлаж суралцдаг сургуулийн хувьд багшийн шалгуур илүү өндөр байдаг. Учир нь багш анги дааж, хичээл заахаас гадна сурагчидтай нэг дор амьдрах тул хүүхдэд тулгамдаж буй сэтгэл зүйн болон бусад асуудлуудад дэмжлэг үзүүлэх, харж хянах, мэргэжлийн чиглэлээр тогтмол давтлага өгөх,  дугуйлан хөгжлийн хөтөлбөр удирдах гэхчлэн олон талт чадвартай байхыг шаарддаг. Ингэснээрээ дан ганц сурагчид хөгжих бус багш нар бие биеэсээ, бүр цаашлаад хүүхдүүдээсээ суралцаж хамт хөгждөгөөрөө онцлог юм. Манай хамт олон нь ажлын туршлагатай,өндөр боловсролтой, хүүхдэд хайртай, хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлж элсэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.

“Тэрэлж Боардинг” сургуулийн Кембриджийн хөтөлбөрийн багш Фэйсэл Зижай: МОНГОЛ ХҮҮХДҮҮДЭД ОЛОН УЛСАД ӨРСӨЛДӨХ ЧАДВАР БҮРЭН БИЙ. ТЭДНИЙГ СИСТЕМТЭЙ СУРГАХ НЬ Л ЧУХАЛ.

Би 15 жил Кембриджийн хөтөлбөрийн багшаар Малайз, Энэтхэг, Индонез зэрэг орнуудад, сүүлийн 6 жил Монголд ажиллаж байна.  Монгол хүүхдүүдийн гадаад хэл сурах авьяас тун онцгой. Авиа зүй буюу дуудлага сайтайн дээр бусадтай ойлголцохдоо гаргууд. Ийм өгөгдөл сайтай хүүхдүүдийг 150 гаруй жилийн түүхтэй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн программаар хичээллүүлэх болсондоо баяртай байна. Тус хөтөлбөрийн төгсөгчдийн өмнө маш том үүд хаалга нээгддэг. Үе шатлал бүхий хөтөлбөрт хамрагдаж шалгалтаа амжилттай өгснөөр АНУ, Англи, Франц, Канад гэх зэрэг өндөр хөгжилтэй орны их дээд сургуулиудад суралцах үүд хаалга нь нээгдэх юм. Тэр тусмаа боардинг сургуульд суралцах нь бие даах чадварыг давхар эзэмшүүлнэ. Нэг ёсондоо хилийн чанадад суралцах, цаашид ажиллаж хөдөлмөрлөж олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчин болох үндэс суурийг бүрэн тавьж өгнө гэж ойлгож болно.

“Тэрэлж Боардинг” сургуулийн багш Б.Мөнхбаатар: ЭХ ОРОНДОО СУУРИА ЗӨВ ТАВИАД ГАДААДАД СУРАХЫГ ЗӨВЛӨЕ.

Миний хувьд АНУ-ын Нью Жерси муж дахь “Saint Benedict” боардинг сургуульд /хөвгүүдийн/ сурч төгссөн. Боардинг сургууль нь хараа хяналт, харуул хамгаалалт сайн. Тогтсон дэглэмийн дагуу сурч хөгждөг. Мөн багш нар нь хамт байрладаг тул асуудал тулгамдахад тэр даруй хандаж дэмжлэг туслалцаа авах, шаардлагатай хичээлээ асууж тодруулах нэмэлт давтлага авах боломжтой байдгаараа давуу.

Гэхдээ харь оронд очоод олон орны хүүхдүүдтэй хамт амьдарч, гадаад хэлээр хичээл орж, тэс өөр нийгмийн уур амьсгалд дасан зохицоход  анхандаа тийм ч амар байгаагүйг нуух юун. Урт хугацаагаар гэрээсээ холдож үзээгүй өсвөр насны хүүхэд гэрээ санах, найз нөхдөө үгүйлэх зэргээр сэтгэл зүйн хувьд бэрхшээлтэй тулгарч байсан.

Эргээд харахад тэр бүх асуудалтай нүүр тулж, даван туулж Боардинг сургууль төгссөн маань миний амьдрал, хувь хүний хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Харин одоо би өөрөө “Тэрэлж боардинг” сургуульд багшилж өсвөр насныханд мэддэг чаддаг бүхнээ хуваалцах болсондоо баяртай байгаа. Эх орондоо, гэр бүлдээ ойр гэдэг утгаараа надад тулгарч байсан асуудлууд суралцагчдад маань бага байх ба энд олж авсан мэдлэг туршлага нь цаашид гадаадад суралцах суурь үндэс болно гэдэгт итгэлтэй байна.

Дашрамд дурдахад тус сургууль нээлттэй өдөрлөгөө энэ Бямба гараг буюу 2019.08.17-нд зохион байгуулах аж.

Хаяг: Улаанбаатар хот,Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Рояаль олон улсын дээд сургууль. 9 давхар 901 тоот

Web: www.tbs.edu.mn

Утас: 86791111,86671111, 98983134

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-27 10:46

Buy Priligy Cheap What Does Zithromax Do [url=http://orderciali.com]cialis online[/url] Order Now Generic Fedex Shipping Levaquin Discount Amex Accepted Buy Brand Viagra Online

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 07:12

Viagra Y Fertilidad http://abcialisnews.com - Cialis Cialis 5 Mg Best Price Usa cheap cialis online Achat Lioresal 25mg

MatFuse
MatFuse
2020-02-05 17:02

Alphagan http://abcialisnews.com - Buy Cialis Metformin Without A Prescription Cialis Betta Fish Amoxicillin

Back to top button