НИЙГЭМ
СЕХ: Бүх саналын хуудсыг гараар тоолно

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Мэдээллийн үеэр Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан:
"Сонгуулийн санал тоолох төхөөрөмжтэй холбоотой худал мэдээлэл цацагддахаас сэргийлж, энэ жил сонгуулийн бүх саналын хуудсыг гараар тоолно. Өмнө нь саналын 50 хүртэлх хувийг гараар тоолдог байсан бөгөөд дүн зөрж байгаагүй” гэлээ.
Мөн "2012 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг ашиглаж байгаа. Автоматжуулсан төхөөрөмжийг хакердах боломжгүй. Санал тоолох төхөөрөмжийг ашиглах бүрд лицензийн төлбөрийг төлдөг уиир хугацаа нь дуусна гэдэг ойлголт байхгүй” гэв.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.