НийгмийнНИЙГЭМ

Л.Энх-Амгалан сайдын биед халдахыг завдсан Д.Совдыг саатуулан шалгаж байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 21-ний өдөр, оройн 18.00 цаг орчимд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гаднын халдлагад өртсөн тухай бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, 18.00 цагт тус яамны нэг давхарт “Залуус-Хөгжлийн түүчээ” олимпиадад шилдэг байранд шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслолын өмнөхөн Л.Энх-Амгалан сайд рүү хутга далайсан этгээд халдсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн этгээд нь 37 настай Д.Совд гэгч бөгөөд түүнийг өдгөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст "Бусдын биед халдахыг завдсан” гэх шалтгаанаар саатуулан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Ташрамд дурдахад, Л.Энх-Амгалан нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшин, сонгогдсон бол Д.Совд тус сонгуульд Хөвсгөл аймагт бие даан нэр дэвшиж байсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ
5 сар 21, 2021 23:05

ӨШӨӨ АВАГЧ АМИЛЖ.

Баяр
Баяр
5 сар 21, 2021 23:58

Сонгуульд ялагдсандаа хорсож явсн нөхөр бна энэ улс төрийн солойрол гэдг өвчинтэй нөхөр бна

Зочин
Зочин
5 сар 22, 2021 00:40

Hurelsuh s#agiin hun uu

Зочин
Зочин
5 сар 22, 2021 01:53

хувийн өшөөтэй хүн байна

Зочин
Зочин
5 сар 22, 2021 10:33

Хамаатны з�##�уу нь МИАТад ажиллаж байгаад гэмтэж, өрөө л татуу болсон, Л.Энх-Амг�##�ан гишүүний төрсөн дүү нь нисэх буудлын цагдаагийн дарга нуун дарагдуулж Совд нэлээн хөөцөлдөж шүүх дээр ялагдсан.Хутга барих дайрах буруу!!!!!!!

Ззз
Ззз
5 сар 22, 2021 11:48

Юмтай гар вэ? Ийм мэдрэл юмнууд дэвшдэг бол өөрсдөөсөө ялзр�##�аа олж сураач. Хутга барьж д�##�айсан хүнд эрх мэдэл зохих уу? Гуниг юм

Зочин
Зочин
5 сар 23, 2021 23:05

МИАТ-д гэнэт л хурган даргаар очсон Хөвсгөлийн з�##�уу даа, угаасаа овилгогүй нэгэн, аавын ха�##�га татах шахаад л мултарч байсан, энэ удаа найдвартай очих нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button