Нийгмийн

Дөрвөн иргэний хоёр нь онош батлагдсаны маргааш нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит коронавирусийн мэдээллийг хийж байна. Тус яамны Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ууганбаяр:

“Амралтын өдрүүдэд дархлаажуулалтын цэгүүд ажиллаж байгаа тул иргэд вакцины давтан тундаа хамрагдахыг уриалж байна. Өнөөдөр /2021.05.22/ 684 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тоо 51.931 боллоо. Харин 708 хүн эдгэрч, нийт эдгэрсэн иргэдийн тоо 45.853 боллоо. Сүүлийн 24 цагт дөрвөн хүн коронавирусийн халдвараар нас барж, нийт нас барагсдын тоо 244 боллоо. Эдгээр иргэдийн ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайлбал 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд, 74 настай эмэгтэй тавдугаар сарын 10-нд, 61 настай эмэгтэй тавдугаар сарын 20-нд, 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь тус тус батлагдаж коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа” гэв.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button