Ханш уналтаас болж крипто тэрбумтнууд 15.5 тэрбум ам.доллар алджээ

Цахим мөнгөний ханш унаснаас болж крипто тэрбумтнууд маш их хэмжээний хөрөнгө алджээ. Энэ жил эхэлснээс хойш “Bitcoin”, “Dogecoin”, “Ethereum” гэх мэт цахим мөнгөнүүдийн ханш их хэмжээгээр нэмэгдсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд болсон хэдэн зүйлийн улмаас цахим мөнгөнүүдийн ханш хүчтэй унасан бөгөөд үүний улмаас крипто тэрбумтнууд 15.5 тэрбум ам.доллар алджээ.

Тавдугаар сарын 10-ны өдөр Биткойны ханш 59,423 ам.доллар байсан ч хэсэг хугацааны дараа 36 хувь унасан. “Forbes” сэтгүүл тооцоолохдоо үүний улмаас крипто тэрбумтнуудын нийт хөрөнгө 62.3 тэрбум ам.доллароос 46.8 тэрбум ам.доллар болж багассан хэмээжээ. Энэхүү ханш уналтад хамгийн хүчтэй хүртсэн хүн бол Сэм Банкмен-Фрийд юм. Түүний хөрөнгө тавдугаар сарын 10-ны өдөр 16.7 тэрбум байсан ч одоогийн байдлаар 11.5 тэрбум ам.доллар болж буурсан байна.
Банкмен-Фрийд нь крипто арилжааны фирм болох “Alameda Research”-ийг бүтээн байгуулж, “Forbes”-ийн хамгийн залуу тэрбумтнуудын жагсаалтад бичигддэг юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.