УЛС ТӨРХОВЧ ШАР

Б.ХУРЦАД АТГУУЛСАН БИЧВЭР: “Та хариуцлагаа үүрэх ёстой”

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарт холбогдох есөн хүний шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу шүүх хуралдааны хоёр дахь өдөр ялтан Т.Чимгээ болон хохирогчийн өмгөөлөгч нарын биеийн байдал муудсаны улмаас завсарлага авсан.

“Шүүх хуралдаан болж байгаа өрөө жижигхэн, нууцын зэрэглэлтэй хэрэг учир цонх нээх боломжгүй. Үүний улмаас хэд хэдэн хүний даралт ихэсч, бие нь муудсан” гэх тайлбарыг шүүгдэгч талд өмгөөлөгчөөр ажиллаж буй Т.Батбаяр өгсөн билээ.

Мөн шүүх хуралдаан эхний өдрөө хойшилж, Б.Хурц шүүх танхимаас гарч ирэх үеэр нүүрээ далдалсан нэгэн эмэгтэй түүний гарт бичиг атгуулж буй бичлэг цахим орчинд цацагдаад буй. Энэ тухайд тэр,

“Та хариуцлагаа үүрэх ёстой” гэсэн утгатай бичвэр байсан гэж ярьсан юм.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close