ДЭЛХИЙ

Америк өсвөр насны хүүхдүүдийн аравны нэг нь өөрсдийгөө LGBTQ+ гэж тодорхойлдог болжээ

АНУ-ын ахлах сургуулийн сурагчид дунд явуулсан шинэхэн судалгаагаар тэдний аравны нэг нь өөрсдийгөө жендэрийн олон янз байдалд хамааруулж тодорхойлдог гэж гарчээ. Энэхүү судалгааны үзүүлэлт нь АНУ-ын үндэсний тоо баримтаас тав дахин их байгаа юм. Тус судалгааг өнгөрсөн долоо хоногт “Pediatrics” сэтгүүлд нийтэлсэн байна.

Жендерийн олонх байдал гэдэг нь төрөхөд бүртгэж авсан хүйснээс өөр жендэрийн тодорхойлолттой байхыг хэлдэг. Энэхүү судалгааг Питтсбургийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн дээд сургууль, Сиэттлийн хүүхдийн эмнэлэг,Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон Калифорнийн их сургуулийн Анагаахын сургуультай хамтрах хийжээ.Судлаачид Пенсильвани мужид оршдог 13 их сургуулийн сурагчдыг хамруулсан байна. Оролцогдоос тэдний хүйсийг асууж, дараагаар нь олон тооны жэндерийн тодорхойлолтуудаас аль нь тэдэнд тохирч байгааг бөглүүлжээ.

Судалгаанд оролцсон 3168 сурагчдаас 291 буюу 9.2 хувь нь тэднийг төрөхөд бүртгэж авсан хүйс жендэрийн тодорхойлолттой нь тохиромжгүй байна гэж хариулсан аж. Мөн оролцогчдын 30 хувь транс эрэгтэй, 39 хувь транс эмэгтэй гэж өөрсдийгөө тодорхойлжээ. Харин тэдний 31 хувь нь өөрсдийгөө эр, эм хүйсгүй гэж тодорхойлсон аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button