ДЭЛХИЙ

Хасбулла, Абдурозика нарыг тулалдуулах санал шүүмжлэл дагуулжээ

Оросын одой тамирчдын холбоо хоёр одой хүний хооронд тулаан зохион байгуулах саналыг шүүмжилсэн байна. Сүүлийн үед цахим медиагаар Хасбулла, Абдурозика нарын талаарх мэдээлэл олны анхаарлыг ихээхэн татаж байгаа билээ.

Хасбулла Магомедов нь Дагестан гаралтай блоггер, ховор төрлийн генетикийн өвчинтэй нэгэн. 18 настай Магомедов нь Дагестанд хүмүүсийн сайн мэдэх од. Тэрбээр алдарт тулаанч Хабиб Нурмагомедов зэрэг UFC-ийн тамирчидтай авахуулсан зургаа инстаграм хуудсандаа нийтлэдэг.

Түүний өрсөлдөгчөөр Тажикстан гаралтай Абдурозика сонгогджээ. 17 настай тэрбээр улсдаа хөгжмийн авьяасаараа алдартай. Эхэндээ тэдний тулааныг тавдугаар сарын 18-нд зохион байгуулна гэж мэдэгдсэн ч одоогийн байдлаар зөвхөн постер зураг л нийтлэгдсэн байна. Оросын одой тамирчдын холбооны дарга Улиана Подпальная хэлэхдээ “Үнэндээ энэ бол тулаан биш. Тэдэнд маш их хэмжээний мөнгө төлөөд хүмүүсийг зугаацуулах зорилготой шоу. Энэ тулаанд ямар нэгэн нухацтай зүйл байхгүй, энэ бол спорт биш. Миний бодлоор энэхүү тулаан нь ёс суртахууны хувьд зохисгүй зүйл” хэмээжээ.

Холимог тулаанч Асхаб Тамаев тус тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Тэрбээр Хасбулла, Абдурозика нарт гүйцэтгэлээр нь шагнал өгөхийг санал болгожээ.

Эх сурвалж: RT

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button