Нийгмийн

Д.Нямхүүгийн ажилд эргүүлэн томилуулах нэхэмжлэлийг ирэх пүрэв гарагт хэлэлцэнэ

Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг “Өргөө” амаржих газарт төрсөн эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан гэх үндэслэлээр өнгөрөгч нэгдүгээр сарын 21-нд ажлаас нь чөлөөлсөн.

Гэвч тэрбээр өнгөрөгч хоёрдугаар сарын 18-нд ажлаас хууль бусаар халагдсан гэх үгндэслэлээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаад байв. Тэгвэл уг нэхэмжлэлийг энэ пүрэв гарагт буюу дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх аж.

Хэрвээ Д.Нямхүү эмч гурван шатны шүүхээр дахин ялалт байгуулвал тав дахь удаагаа ХӨСҮТ-ийн даргын албан тушаалд томилогдох юм. Тэрбээр ХӨСҮТ-д нийт 13 жил ажилласан байдаг.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 25, 2021 09:59

эмнэлэгээ өөд татах сэтгэлгүй дарга

Холбоотой мэдээ

Back to top button