НИЙГЭМ

Нийслэлийн зургаан байршилд дугуйн зам тавьж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд нийт 16.34 км дугуйн зам тавих ажил үргэлжилж байна.

Гүйцэтгэгчээр  “Драгон бридж” ХХК, МАЗ ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа юм. Харин хяналтыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар тавьж байна.

Дугуйн зам тавьж байгаа байршлуудыг танилцуулъя.

1. Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас Анкарагийн гудамж хүртэлх 0.77 км дугуйн зам

2. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэл 1.5 км дугуйн зам

3. Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Зүүн дөрвөн замын уулзвараас Офицеруудын ордон хүртэлх 2.57 км дугуйн зам

4. Баянзүрх дүүрэг Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын арын далан дагуу 2.35 км дугуйн зам

5. Сонгинохайрхан дүүрэг Таван шарын автобусны буудлаас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх 4.45 км дугуйн зам

6. Сонгинохайрхан дүүрэг Саппорогийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 4.7 км дугуйн зам /Ард Аюушийн өргөн чөлөө, Л.Энэбишийн өргөн чөлөө/.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-05-26 10:47

Дугуйчдад зориулж их л зам хийж байна даа. Сүүлийн үед дугуйтай хүмүүс, мотоциклтой хүмүүс автомашины замаар маш их зорчдог болсон, эрсдэлтэй байдаг. Иймд зорчуулж болох эсэх т�##�аар тодорхой журам гаргамаар юм Улаанбаатар хотод.

Зочин
Зочин
2021-05-26 11:10

hudlaaa hulhi zam bish biz gej naaadiii daaa. ywgan huniii zam deer hudlaaa budag turheeel duguin zam gej bgaaagaaa bolioroi. shal hudlaaa mongo ideeel

Холбоотой мэдээ

Back to top button