НИЙГЭМ

Өчигдрийн борооноор 60 орчим иргэн угаартаж, 5 нь амиа алджээ

Та бүхэн анзаарч байгаа бол бороо орж, гадаа сэрүүссэн өдрүүдэд шахмал түлшинд угаартсан гэх иргэд олширч, НТТТ-ийн ачааллыг эрс нэмэгдүүлсээр байна. Тухайлбал өчигдөр /2021.05.25/ шөнө орсон борооны улмаас 60 орчим иргэн угаартаж, 5 хүн нас барсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна. Нас барсан иргэдийн гурав нь насанд хүрэгчид бол хоёр нь бага насны хүүхдүүд байна.

Угаартсан болон нас барсан гэх иргэдийн нөхцөл байдалд очиход бороо орсны дараа болон хүйтэрсний дараа гэртээ ус оруулахгүй, цаашлаад дулаанаа алдахгүйн тулд яндангаа сугалж, өрхөө бүтээсэн байдалтай байсан аж.

Угаартсан иргэдийн ихэнх нь Сонгинохайрхан дүүрэгт байх бөгөөд нас барсан гэх иргэдийн мэдээллийг танилцуулъя.

СХД-ийн 34-р хороо, Толгойтод оршин суух 52 настай эрэгтэй О.Б, 8 настай эрэгтэй Б.Г нар нь монгол гэрт сайжруулсан түлш түлээд угаартсан байдалтай байжээ. Эх сурвалжийн мэдээллээр иргэд унтаагаараа нас барсан бөгөөд төслийн зуухтай байсан аж. Зуухны янданг сугалж, өрх бүтээсэн байдалтай байжээ.

СХД-ийн 43-р хороо, Алтайн 5-502 тоотод оршин суух 21 настай Ц.Ц нь мөн л монгол гэрт сайжруулсан шахмал түлш түлээд угаартсан байдалтай нас барсан байна. Эх сурвалжийн мэдээллээр иргэн хордлогын шинжтэй, бөөлжсөн байдалтай байсан гэх.

Мөн Төв аймгийн Баянчандмань суманд иргэн О.А нь 1 нас 6 сартай хүүхдийн хамт сайжруулсан шахмал түлшинд угаартаж нас баржээ. Түүнчлэн тухайн өрхийн 5 иргэн угаартаж, улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчлүүлж буй аж.

О.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button