УЛС ТӨР

Сонгуулийн саналын хуудас хэвлэлтэд монополь тогтоосон ЭЗЭН

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компаниуд сонгууль бүрийн саналын хуудас хэвлэж, хэвлэлийн салбарт монополь тогтоогоод байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг ч хэвлэж суугаа юм. Сайдын компани есөн жилийн өмнөөс буюу 2012 оноос хойших сонгууль бүр дээр ийн шалгарч, төрийн тэрбум тэрбумаар үнэлэгдэх хэвлэлийн ажлуудыг хариуцан хийдэг болов. Уг нь Сангийн Яамнаас үнэт цаас хэвлэх тусгай зөвшөөрөл авсан АРАВ гаруй компани байдаг аж. Гэвч ийнхүү шалгардаг нь нэг л хүний компани болчхоод байгаа нь яах аргагүй анхаарал татна.

Энэ жилийн хувьд улс даяар нийт 2 сая 160 мянга 544 сонгуулийн насны сонгогч байгаа гэсэн тооцоог СЕХ-ноос гаргаад байгаа. 2016 онд нэг саналын хуудас хэвлэх ханш 1380 төгрөг байсан. Өнөөдөр энэ ханшыг өсгөхгүйгээр бодъё л доо. Тэгэхээр сайдын компани 2,9 тэрбум төгрөгөөр саналын хуудас хэвлэж байгаа гэсэн үг юм.

-2020 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ХЭВЛЭСЭН-

2020 оны УИХ-ын сонгуульд Гадаад харилцааны дэд сайд байсан Б.Батцэцэг Монгол Ардын Намаас Баянхонгор аймагт нэр дэвшсэн. Гэтэл саналын хуудсыг түүний “Монголын үнэт цаас хэвлэл” болон “Таванбогд” группын Ц.Баатарсайханы “Таван богд менежмэнт” компаниуд хуваан хэвлэж байв.

-2016 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДСЫГ ГУРАВ ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХЭВЛЭЖ БАЙВ-

Харин "Мөнхийн үсэг групп” 2016 оны УИХ-ын сонгуулийн, "Монголын үнэт цаас хэвлэл” ХХК 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг тус тус хэвлэж байсан. 2016 онд нэг саналын хуудсыг тухайн үеийн ханш болох 1380 төгрөгөөр хэвлэсэн байдаг. Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлснээр сонгуулийн санал өгөх насны 2,132,239 хүн байсан гэж үзвэл ГУРВАН ТЭРБУМ гаруй төгрөгөөр хэвлэж байсан байгаа юм. 1380 төгрөг нь ЕБС-ын нэг сурах бичгийг хэвлэх үнэ. Тэгэхээр 2 сая гаруй сурах бичгийн мөнгө ганцхан сонгуулиар энэ мэт урсчихдаг гэсэн үг.


Тэгвэл сонгуулийн саналын хуудсыг хэвлэх компанийг ХЭН, ХЭРХЭН шалгаруулаад байдаг юм бэ. Энэ асуултад товчхон хариулт хайгаад үзье.

Сонгуулийн хуудас хэвлэх компанийн сонгон шалгаруулалтыг Канадын “Доминайн вотинг системс” гэх компани хийдэг аж. Энэ нь санал тоололтын хар машиныг оруулж ирдэг компани юм. Тус компани саналын хуудас хэвлэх хүсэлтээ гаргасан хэвлэлийн компаниудын техник тоног төхөөрөмжийн хүчин чадал, ажиллах хүчний туршлага, аюулгүй ажиллагааны бүрдүүлэлт, үнэт цаасны чанар, нууцлалын элемент сайтай эсэх зэрэгт  дүгнэлт хийж магадлагаа гаргадаг. Түүн дээр үндэслэн СЕХ сонголтоо хийдэг.

Шударга өрсөлдөөнт зах зээлийн эдийн засагтай улсад энэ нь тухайн салбарт хөгжил авчрах хөрөнгө оруулалт болдог бол манайд эсрэгээрээ жижиг тоглогчдыг зах зээлээс түлхэн гаргах хөшүүрэг нь болсоор. Учир нь төрийн өндөр албан тушаалтан нь олон тооны хэвлэлийн компанитай бөгөөд түүгээрээ дамжуулж төрийн тендерийг сорчилж авсаар байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-27 09:22

энэ яасан цаддаггүй шулам вэ.

Золбин ардчиллыг нэн даруй устга.
Золбин ардчиллыг нэн даруй устга.
2021-05-27 09:34

Гадаадад хэвлүүлээгүй Монголдоо хэвлүүлж Монголд орлого орж байгаа нь яамай даа. Үхэж д�##�д орсон ардчилсан намынхан бол Хятадуудаар хэвлүүлнэ дээ. Батцэцэгийн компани гэж байдаггүй гэдгийг Монголын Үнэт цаас компаний захир�##� нь �##�бан ёсоор мэдэгдсэн байна. Бичиг үсэгт бүрэн тайлагдагаүй юмнууд сэтгүүлч нэр зүүж ардчилсан намын үхээрүүдээс мөнгө авч гүжирдлэг я вуулдаг явдлыг маш хатуу арга хэмжээ авч таслан зогсоох хэрэгтэй. Харамс�##�тай нь МАН-н хулцгарууд гөлөлзөөд муу ардчилсан намынханг барьж шоронд хийгээд тэднийг дэмжиж өмөөрөөд байгаа боловсролгүй м�##�нуудыг олж хядахгүй арчаагүй новшнууд

Зочин
Зочин
2021-05-28 00:43

Ингэж өмөөрөх хэрэг юун. Хамаатан уу �##�ь эсвэл өөрөө пост оруулаад байна уу

Зочин
Зочин
2021-05-28 14:18

Нэг нь хэвлэж л таарна шүү дээ. Манайхан тамын тогооны үлгэр л болох юм. Улс төрийн зорилгоор бусдын нэр хүндэд х�##�даж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button