ДЭЛХИЙ

Япон эмч нар коронавирусийн Олимпын хувилбар үүсэж болзошгүйг анхааруулжээ

Пүрэв гарагт (2021.05.27) Японы эмч нарын холбооны захирал хэлэхдээ гаднын улсуудаас мянга мянган хүн авчирж Токиогийн зуны Олимпыг хийх нь коронавирусийн Олимпын хувилбар үүсгэж болзошгүй гэжээ. Япон улс Токиогийн зуны олимпыг аюулгүй, найдвартай зохион байгуулна хэмээсэн. Гэвч тус улсад одоогийн байдлаар цар тахлын дөрөв дэх давлагаа явагдаж байгаа юм.           

Япон улсын албаны хүмүүс, Олимпыг зохион байгуулагчид, Олон улсын олимпын хороо хэлэхдээ Токиогийн наадмыг халдвар хамгаалалтын хатуу дэглэмийн дор явуулна хэмээсэн. Токиогийн Олимпыг гадаадын жуулчидгүйгээр хийх бөгөөд Япон иргэд өөрсдөө үзэж болох эсэхийг ирэх сард шийдэх аж. Одоогийн байдлаар Япон улс хүн амныхаа 5 хувьд нэг тун вакцин тарьсан байгаа билээ.

Пүрэв гарагт “NHK” агентлаг мэдээлэхдээ Япон даяар цар тахлын давлагаа эрчээ алдах шинж үзүүлэхгүй байгаа тул засгийн газар онц байдлыг гурван долоо хоногоор  сунгах талаар авч үзэж байгаа гэжээ. Токиогийн Олимп долдугаар сарын 23-нд нээлтээ хийх товтой байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button