ДЭЛХИЙ

АНУ коронавирус лабораториос гаралтай эсэхийг дахин шалгаж эхэллээ

Ухань хотод анхны “КОВИД-19”-ийн тохиолдол бүртгэгдсэнээс жил хагас өнгөрсөн ч гэсэн коронавирусийн гарал үүсэл нь тодорхойгүй байна. Тэгвэл сүүлийн долоо хоногуудад коронавирус Хятад лабораториос алдагдсан гэх онолыг хүмүүс илүү нухацтай авч үзэх болжээ. Тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн гаралт үүслийг тогтоож амьтнаас хүнд халдсан, эсвэл лабораториос алдагдсан эсэхийг олохыг тагнуулын албандаа тушаасан байна.

Өмнө нь Дональд Трампын тушаалаар АНУ-ын төрийн хэлтэс коронавирус лабораториос алдагдсан эсэхийг мөрдөн шалгаж байсан ч үүнийг Жо Байден зогсоосон аж. Харин одоо Ерөнхийлөгч Байден тагнуулын багийг 90 өдрийн дотор уг асуудал дээр түүнд мэдэгдэл өгөхийг үүрэг болгосон байна. АНУ-ын агентлагуудаар сүүлийн үед гарсан мэдээллүүд хүмүүсийн анхаарлыг коронавирус лабораториос алдагдсан гэх таамаглалд дахин төвлөрүүлсэн аж. Үүний улмаас тус таамаглалд эргэлзэж байсан зарим эрдэмтэд бодлоо өөрчилж лабораториос алдагдсан байх боломжтой гэжээ. Тухайлбал Жо Байдены эрүүл мэндийн зөвлөх доктор Энтони Фаучи хэлэхдээ “Лабораториос алдагдсан байх боломж бүрэн бий. Үнэхээр тийм гарал үүсэлтэй эсэхийг нь мөрдөн байцаалт хийж тогтоохыг би дэмжиж байна” гэжээ.

Өнгөрсөн мягмар гарагт (2021.05.25) Дональд Трамп “New York Post”-д хэлэхдээ “Лабораториос гаралтай гэдэг нь надад анхнаасаа илт байсан. Гэхдээ хүмүүс намайг шүүмжилдгээрээ л шүүмжилсэн. Одоо тэд нар миний зөв байж гэцгээж эхэллээ” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button