Х.Нямбаатар, Б.Ганхуяг нарын ил цагаан, магадгүй гөлөмцүү “хэрүүл”

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ба “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарын жиргээ өчигдөр олон нийтийн анхаарлыг татлаа.
Тодруулбал, Х.Нямбаатар сайд эхлээд “ЭТТ-н Б.Ганхуягт ийм том компанийг авч явах потенциал алга” гэж жиргэсэн байх юм. Хариуд нь Б.Ганхуяг “Тийм үү” гэжээ.
Түүнчлэн “Б.Ганхуяг, You understand me” гэхчлэн жиргэжээ, Х.Нямбаатар сайд.
Одоогийн байдлаар тус жиргээнүүд Твиттер орчноос устгагдсан байгаа юм. Тухайн үед олон нийт Х.Нямбаатарыг халамцуу бичжээ гэхчлэн таамаглаж байв.
Ямартай ч “Эрдэнэс таван толгой” болон Засгийн газар хооронд хөшигний ард болж буй нэгэн нюансын илрэл юм. Сүүлийн үед тэд дотооддоо зөрчилтэй байгаа гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Магадгүй энэ нь сошиалд нэгэн үйлдлээр ийн илэрч байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ккк өөрөө нэг их потенци�##�лаг амьтан юм шиг.
Эд нар хоорондоо мэтгэлцэж байв�##� хамаг сайн үү ккк
Эд нар хоорондоо мэтгэлцэж байв�##� хамаг сайн үү ккк Оюун-Эрдэнэ,Нямбаатар мэт Хог ургамлыг үндсээр нь хор цацаж устагв�##� маш сайна