ДЭЛХИЙ

Альберт Эйнштейн “E=MC2” тэгшитгэлээ бичсэн захиа 1.2 сая доллароор зарагджээ

Альберт Эйнштейн өөрийн алдарт энерги массын харьцааг харуулсан “E=MC2” тэгшитгэлээ бичсэн захидал дуудлага худалдаагаар орж 1.2 сая ам.доллароор зарагджээ. Эйнштейн өөрийн гараар “E=MC2” тэгшитгэлийг бичиж үлдээсэн дөрвөн цаас байдаг аж.

Тэрхүү дуудлага худалдаа Бостон хотод үйл ажиллагаа явуулдаг “RR Auctions” нэртэй газарт болсон бөгөөд захиа таамаглаж байснаас гурав дахин их үнээр зарагдсан аж. “RR Auctions”-ийн ерөнхий захирал “Associated Press” агентлагт хэлэхдээ “Физикийн шинжлэх ухааны хувьд энэ захидал маш их ач холбогдолтой” гэсэн байна.

Дуудлага худалдааны эхэнд таван хүн үнэ хаялцаж байжээ. Харин үнэ 700 мянган ам.доллар давж эхлэхэд хоёр хүн л захианы төлөө өрсөлдөж эхэлсэн аж. “RR Auctions”-ийн захирал хэлэхдээ тус захиаг худалдан авсан хүн нэрээ нууцлахыг хүссэн хэмээжээ.

Эх Сурвалж: Daily Mail

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button