Их эеийн хуралдааны үеэр хоёр холбооны маргаан дахин дэгдэж, маргалджээ

Монгол Улс үндэсний бөхийн хоёр холбоотой, хоорондоо маргалдаж, толхилдсоор олон жил болсныг уншигчид сайн мэднэ. Нэгийг нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, нөгөөг нь Хөдөлмөрийн баатар, “Гацуурт”-ын Л.Чинбат удирддаг байв.

“Манайх албан ёсных. Эднийх хууль бус холбоо” гэж маргалдсаар олон жил болсны эцэст Б.Бат-Эрдэнэ аваргын тэргүүлж байсан МҮБХ-нд нэгдсэн. Улмаар өчигдөр болсон “Их эе”-ийн хуралд бүгд оролцсон юм.
Тус хурлаар МҮБХ-ны тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонгон, холбооны шинэчилсэн дүрмээ баталсан. “Бусад” гэсэн тодотголтой асуудлуудыг хэлэлцэж байх үеэр хоёр холбооны маргаан дахин дэгджээ.

Л.Чинбатын холбооны гаралтай, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар “Би Л.Чинбатын холбоог төлөөлж энд сууж байна” гэх хандлага удаа дараа гаргасан нь бөхчүүдийн эгдүүцлийг төрүүлжээ.
Улсын начин А.Хатансайхан “Өнөөдөр МҮБХ нэгдээд, нэг холбоо болоод энд сууж байна. Та яагаад Л.Чинбатын холбоо гээд яриад байгаа юм бэ. Яагаад энд байгаа бөхчүүдийг, төлөөлөгчдийг хагаралдуулаад байгаа юм бэ. Бүгдээрээ одоо нэг л холбоон доор нэгдээд, үндэсний бөхийнхөө төлөө явъя. Ү.Хүрэлбаатар гуай аль аймаг, дүүргийн салбар холбоог төлөөлөөд энд сууж байгааг тодруулъя” гэв.
Шинээр тэргүүнээр сонгогдсон Ц.Магалжав “МҮБХ нэгдсэн, одоо эв эеэ хичээх хэрэгтэй. Тиймээс бид Л.Чинбат, Х.Баянмөнх аварга, Ү.Хүрэлбаатар гуай нарыг Их эеийн хуралд урьсан юм” гэлээ.

Л.Чинбатын холбоо гэдэг асуудлыг дахин хөндсөнд эгдүүцсэн улсын аварга Ч.Санжаадамба, улсын гарьд Б.Гончигдамба аварга нарын бөхчүүд ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлэв. Харин увсын голдуу бөхчүүд Ү.Хүрэлбаатарыг өмөөрч байгаа нь анзаарагдав.
Их эеийн хурал өдөржин үргэлжилсэн, сүүлдээ хоёр холбооны маргаан дэгдсэнд төлөөлөгчид залхан, зарим нь хурлаа орхин гарчээ.

Хурлын төгсгөлд Ч.Санжаадамба аварга “Өнөөдөр бид энд олон асуудлыг ярилцан, тодорхой шийдэлд хүрэхийн тулд цугларсан. Допинг, аваргуудын эрэмбэ, барьц сонгоо гэх мэт хэлэлцэж, тодорхой шийдлээ хүлээж буй олон асуудал бий.
Гэтэл өнөөдөр энэ талаар олигтой ярьж, шийдэлд хүрсэнгүй. МҮБХ-ныхон сандал, ширээнийхээ талаар ярьсаар байгаад хурал дууслаа. Үр дүнгүй хурал боллоо” гэж шүүмжлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газар сайгүй, нам холбоо, сум баг айл хөрш ах дүүс, хүргэн бэрээрээ хагарол бутрол. Энэ нь сайны тэмдэг биш сөнөхийн дохио
Авилг�##� улс орны бүх с�##�аа мөчирт тархаж, х�##�дварлан хүн болгон илүү ашиг харж явсны дүнд улс орны эрх ашиг �##�дагдаж, иргэний дайн, тусгаар тогнтол �##�дагдахад хүргэдэгийг түүх харуулсан.
Авилг�##� улс орны бүх сaлаа мөчирт тархаж, хaлдварлан хүн болгон илүү ашиг харж явсны дүнд улс орны эрх ашиг aлдагдаж, иргэний дайн, тусгаар тогнтол aлдагдахад хүргэдэгийг түүх харуулсан.
бүх юм хагар�##�тай нам нь хоёр бөх нь хоёр сагс нь хоёр холбоотой
Д�##�ан давхарт оч
Хүрэлбаатар гэдэг зөнөг өвгөн юу вэ? Хөгшин авгайтайгаа ч ноцолдох тэнхэлгүй эргүү новш. Бөх ярих газар сах�##�аа унжуулсан зөнөг хэрэггүй.
Чинбат Хүрэлбаатар 2 �######�аарай. Ногоогоо тарь номоо бич д�##�д ор
Энэ Хүрэлбаатар гэдэг хүн Монголын үндэсний бөхөд ямар гавъяа байгуулсан хүн бэ? Эсгий хийх газар нохой хэрэггүй л баймаар.
Увсын дөрвөдүүд хүний гараар могой бариулж монгол улсын бөхийн холбоог эвдрэлцүүлэн ашиг хонжоо хайж завшихаа хэзэн болих юм бэ, чинбат хүрэлбаатар 2 гэж бөлдөгдүүлчихсэн асман юмнууд хуц�##�гүй холоо очиж ногоогоо тарь
Хүрэлбаатар минь одоо боль �##�тай нутгийн нэрийг бузарласан төгцөг вэ дуугай хол яв. Чинбат та 2н заваан хэл амнаас Алтайн бөхчүүдийн хийморь унаж байгаа шүү.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж Хүрэлбаатар гэгч юу вэ? Дур эзнээ голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй гэгчээр энэ амьтныг нөгөө хар нь гар хөлөө болгосон хэрэг ш дээ.
энэ �##�и�##�агчийн сахлыг хус