Нийгмийн

ФОТО: Өнөөдөр “Эхийн алдар” одон хүртсэн ҮЗЭСГЭЛЭНТ ээжүүд

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4224 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна.

Энэ үйл ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн 9 дүүргийн ээжүүдийн төлөөлөлд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button