НИЙГЭМНийгэм мэдээ

Фото: Монгол түмний эгэл амьдралыг харуулах "Монгольская палитра" үзэсгэлэн

Монгол, Орос хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулан ОХУ-ын гавьяат зураач Федор Семенович Торхов /1930-2012/-ын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

Ф.С. Торхов 2005 онд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт 68-н бүтээлээ бэлэглэж байсан түүхтэй. Монгол орныг Ф.С.Торхов хоёр дахь эх орноо гэж үздэг байсан нь бүтээл туурвилын нэгэн хуудаст Монгол орны өвөрмөц давтагдашгүй онцлогийн тухай өгүүлсэн уран зургийн түүхэн он тооллын бичлэг болон үлджээ.

Энэхүү үзэсгэлэнгээс зураачийн өнгөрсөн он жилүүдэд туурвисан уран бүтээл, хөрөг зураг, Монгол түмний эгэл амьдралын хэв маяг, байгалийн сайхан, Монгол хүний дүр төрхийг тод томруун дүрслэн харуулжээ.

Гэрэл зургийг: Б.Алтангэрэл

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button