ДЭЛХИЙ

Баруун Виржиниа муж вакцин тариулсан хүмүүст буу бэлэглэнэ

Баруун Виржиниа мужийн захирагч Жим Жастис иргэдээ дархлаажуулалтад хамрагдахад уриалан вакцин тариулсан хүмүүст буу бэлэглэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Одоогийн байдлаар тус муж 65-аас дээш насны хүмүүсийн 84 хувь нь эхний тунгаа хийлгэсэн байна. Харин 50 болон түүнээс доош насны иргэдийн 75 хувь нь нэг тундаа хамрагджээ.

Мягмар гарагт (2021.06.01) Жастис хэлэхдээ “Иргэдийг аль болох түргэн вакцинжуулж дуусвал тэр хэмжээгээр мөнгө хэмнэнэ. Зарим хүмүүс яагаад вакцинаа тариулахгүй байгааг ойлгохгүй байна” гэсэн аж. Тус мужид вакцин тариулсан хүмүүс сугалаанд оролцож нэг сая ам.доллар хожих боломжтой. Харин 12-оос 25 насны иргэд Баруун Виржиниа мужийн аль ч сургуульд хоёр жилийн тэтгэлэг авах боломжтой аж.

Мөн  Охайо муж дархлаажуулалтыг дэмжихийн тулд “КОВИД-19”-ийн эсрэг вакцин тариулсан хүмүүс дунд сугалаа явуулж, нэг сая ам.долларын таван азтан тодруулах болсноо мэдэгдсэн. Тус мужийн засаг дарга Майк ДеВин хэлснээр зөвхөн вакцин тариулсан насанд хүрэгчид л тус сугалаанд оролцох боломжтой аж. Харин 18-аас доош насны вакцинаа тариулсан хүүхдүүд сугалаанд оролцож Охайо мужаас хүссэн их сургуулиа сонгож дөрвөн жилийн тэтгэлэг авах юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-02 17:00

Манайд архичин тамхичидыг буудах эрх олговол

Irgen
Irgen
2021-06-02 19:03

Zombinuud bur olula bld bgmda.

Холбоотой мэдээ

Back to top button