Хараагүй хүн Эверест уулын оргил дээр гарчээ

Зан Хон нэртэй Хятад иргэн Эверест уулын оргил дээр гарсан гурав дахь хараагүй хүн болжээ. БНХАУ-ын Чунчин мужид оршин суудаг тэрбээр Эверестийн оргил дээр гарах гэж гурван өдрийг зарцуулсан байна. Зан тавдугаар сарын 24-ны өдөр Непал улсын газар нутаг дээр оршдог Эверестийн хэсгээс авирсан аж.

Тэрбээр гурван хөтчийн тусламжтай 8849 метрийн өндөрт оршдог Эверестийн оргил дээр гарчээ. Зан тавдугаар сарын 27-ны өдөр бууж ирэн Эверест уулын оргил дээр гарсан анхны хараагүй Ази хүн болсон юм. Дэлхийн хамгийн өдөр цэг дээр гарсан туршлагынхаа талаар Зан “Reuters” агентлагт хэлэхдээ “Авирч байхдаа тэнцвэрээ олж чадахгүй байсан тул заримдаа унасан. Хэдийн хэцүү байсан ч үүнийг даван туулах ёстой гэдгээ бодсон” гэжээ.
Эверест уулын оргил дээр гарсан хамгийн анхны хараагүй хүн бол АНУ-ын иргэн Эрик Вейхенмайер байсан юм. Тэрбээр 2001 онд Эверест уулын оргил дээр гарчээ. Зан Вейхенмайерын түүхээс урам зориг авч ууланд авирч сурсан байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.