Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

Томчуудын хүслийг ТӨХК, ТӨҮГ-ын мөнгөөр биелүүлээд, оронд нь ШАГНАЛ хүртэгсэд

ЕРӨНХИЙЛӨГЧИД ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛҮҮДЭД “ТУСЛААД” ГАВЬЯАТ АВСАН Б.ГАНХУЯГ

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн захирал Б.Ганхуяг өнгөрөгч оны есдүгээр сард Аж үйлдвэрийн гавьяатаар энгэрээ мялаасан. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод, ердөө 16 сарын дараа Гавьяат хүртсэн нь энэ юм. 

Намтар түүхийн хувьд,

Б.Ганхуяг нь 2005 оноос улстөрчдийн зөвлөх, нарийн бичгээр ажиллаж, улмаар 2011 оноос “Эрдэнэс Монгол” компанид хэлтсийн дарга, дэд захирлын албан тушаал хашсан, нимгэхэн түүхтэй залуу юм.  

Томилгооны лобби нь,

УИХ дахь МАН-ын бүлэг 32/33-ын бүлгээр хуваагдаж, У.Хүрэлсүхийн тал Засгийн газраа байгуулахад Т.Аюурсайхан гишүүн албан бланк дээрээ гишүүдээс гарын үсэг цуглуулсан. Тиймээс ч шинэ Засгийн газар бүрдсэний дараа өөрөө УИХ-ын дэд даргын суудалд заларч, мөнгөний уурхай болсон “Эрдэнэс тавантолгой”-н Гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг томилуулсан юм.

Хөшигний ард,

Б.Ганхуяг нь  нэгэн үес  Т.Аюурсайханаас  өөр гишүүдийн үгэнд төдийлөн орохгүй, Ерөнхийлөгчийн санаачлагатай хэрэгжиж буй төмөр замын төслүүдийн мөнгийг царцаагаад байсан тул Гавьяат өгөх тохироонд хүрсэн байдаг. Үүнд МАН-ын залуу гишүүд ихээхэн тааламжгүй хандаж, “Б.Ганхуяг Ерөнхийлөгчийн халаасанд орлоо” гэж дотооддоо шүүмжилсэн.

Мөнхүү У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаас буухаасаа өмнө төмөр замын төслүүдийг шалгуулах чиглэл өгч, Б.Ганхуягийг “загнасан” байдаг. Яг бодит нөхцөл дээр өнгөрсөн хугацаанд Б.Ганхуяг сайн ажилласнаар “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ашгийн бланс өсөөгүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өнгөрөгч онуудаас 2-3 дахин өсч, Австралид үер болсны улмаас монголын коксжих нүүрсний эрэлт урд хөршид ихэссэн тул нүүрсний экспорт эерэг нөлөөллөө өгсөн билээ.

Х.БАДАМСҮРЭНД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ӨГӨХ ТОХИРОО ЖИЛИЙН ӨМНӨ Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.БАТТУЛГА НАРЫН ДУНД ХИЙГДСЭН БАЙСАН Ч...

Харин өнөөдөр /2021.06.04/ Монгол Улсын Манлай уяач цол тэмдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэн Ерөнхийлөгчөөс гардан авлаа. Жил орчмын өмнөөс “Х.Бадамсүрэнд Хөдөлмөрийн баатар цол өгсний дараа ажлыг нь авахаар тохирсон” гэх яриа хөшигний ард хөвөрч байв. Харин манлай уяач чиглэлд бус уул уурхайн салбарын гавьяат эсвэл “Хөдөлмөрийн баатар”-аар шагнахаар яригдсан байв. Гэвч өнөөдөр яригдаж байсан шагналын зэрэг буурч шагнагдсан нь анхаарал татав.

М.Энхболдын  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирсэн хувийн хэвшлийг төрийн мэдэлд 100 хувь авах агуулга бүхий УИх-ын 23-р тогтоолыг эрх баригчид хүч түрэн баталсан. Үүнээс өмнө Х.Бадамсүрэнг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас оруулж ирсэн хувийн хэвшлийн төлөөлөл, төрийн төлөөллөөс бүрдсэн ТУЗ-өөс  тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар томилж байв.

Нэг ёсондоо,

Х.Бадамсүрэн нь  МАН-ынхны адлаад байдаг хувийн хэвшлийн ч, төрийн ч эрх ашгийг хангах нөхцөлөөр “Эрдэнэт үйлдвэр”-ийг удирдаж эхэлсэн гэсэн үг. Түүнийг Гүйцэтгэх захирлаар томилогдсоны дараа УИХ-ын 23-р тогтоол хэрэгжиж, төрийн “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь мэдэлдээ аван, улмаар онцгой дэглэм тогтоох нэрээр зөвхөн Засгийн газрын бүрэн эрхэнд хамруулсан. Зүй нь, энэ тохиолдолд Х.БадаМсүрэнг хамгийн түрүүнд чөлөөлөх байв.

Энэ үед УИХ-ын гишүүнээс өгсүүлээд улстөрийн хүрээнд олон жил ажилласан Х.Бадамсүрэнгийн тархи гүйж,  Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй төрийн томчуудын хөшигний ард “найрах” ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Ингэснээр ямар ч хяналтгүй хаалттай үеэр нь үйлдвэрээ удирдах эрхийг авч үлдэж чадсан байдаг. Түүнийг чөлөөлөхүйц олон арван санхүүгийн зөрчлүүд гарч ирсэн ч тэр тоолон Л.Оюун-Эрдэнэ нарын улс төрчид нүдээ аньж өнгөрүүлсэн нь нэлээд асуудлаар халаас нэгдсэнийг илтгэдэг.  

Эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орох, унагах эсэх асуудал дэнслэгдэх үеэр Х.Бадамсүрэн Ерөнхийлөгчөөс зэрэглэл буурсан шагнал хүртэж таарав. Нэгэнт амласан учир эрх биш энгэрийг нь цоолох тохироогоо  улстөрийн томчууд ингэж биелүүлэв.

ТЭМДЭГЛЭЛ: Ковидын үед “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн өөдрөг өсөлтийн үр шимийг ард иргэдийн амьдралын өдөр тутмын хэрэглээг зохицуулахад ашигласан. Энэ нь Б.Ганхуяг, Х.Бадамсүрэн  нарын сайн ажилласнаас илүүтэй дэлхийн зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ сэргэсэнтэй холбоотой өгөөж байв. Нөгөө талд алдарт сахал Д.Эрдэнэбилэг ОХУ-аас монгол дахь давуу байдлаа ашиглан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг оруулж ирээгүй бол Засгийн газар дангаараа 650 тэрбумыг нь шууд зарцуулах эрх үүсэхгүй байв. Хөшигний ард улстөрчдийн ахуйн элдэв гуйлтад томоохон ТӨХК, ТӨҮГ-ын дарга нар дарагдаж, тэр хэрээрээ үнэ цэнэтэй оршиж байдгийн жишээ нь өнөөдрийн Х.Бадамсүрэн, Б.Ганхуяг нарын кэйс юм.

Насаараа тухайлсан салбарт зүтгэчхээд алдрын тавцан дээр зогсож чадалгүй хорвоог орхиж буй буурлууд асар олон. Эсрэг талд нь албаа аваад ердөө хоёр жил болсныхоо дараа төрийн дээд шагналаар энгээрээ мялааж буй Б.Ганхуяг, Х.Бадамсүрэн нарын цол тэмдгийг өнөөдөр сайшааж харахад бэрхтэй. Харин Максын Б.Ганбаатар, Таванбогдын Б.Баатарсайхан тэргүүтэй хүмүүсийг төрдөө үнсүүлэхэд олон нийт алга ташна. Тэд бол бодит бүтээгчид, ажлын байр үүсгэгчид, татвар төлөгчид юм. Өөр нэг ТӨХК-ийн дарга хөлөмцүүдээ мөн л Гавьяат авахаар засаг төртэйгөө тохирсон гэж бурсан гэх. Ер нь ингээд амин хувийн ажлаа төрийн томчууд нь ТӨХК, ТӨҮГ-ын дарга нараар бүтээлгээд оронд нь Төрийн дээд шагнал өгчихдөг муу хэвшил улам газар авах бий. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ачит-Ихийг өөрийн хүн П.Цагаанд авч өгөөд, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ц.Ганзоригт Гавьяат өгсөн кэйсийг энд бас сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зи
Зи
2021-06-04 11:50

Яааг сайхан хэлээд өгчээ. Мэдээ.мн-д байсан Ж.Мядагбадам

мөнгө.өгөгч
мөнгө.өгөгч
2021-06-04 12:15

Бадамсүрэн Хүрэлсүх, Баттулга хоёрт хоёуланд нь мөэгө өгсөн

эрдэнэтийн иргэн
эрдэнэтийн иргэн
2021-06-04 12:43

Ганхуяг ерөнхийлөгчийн сонгуулиар Хүрэлсүхэд мөнгө өгсөн. Сайд болно

zochin
zochin
2021-06-04 12:51

ed nariig z##luulah tsag n bolson shd ee Oyukaa bairand taviach ee

Уншигч
Уншигч
2021-06-04 12:56

Ганхуяг чинь андуураагүй бол Эби оюутан бхд нь оюутны холб.дарга болгож өөд татсан билүү. Жагса�##� цуглаан удирдаад гүйдэг бсн гэхээр хэний т�##� вэ. Даржин л банди бсн гэсэн

huuhen
huuhen
2021-06-04 13:12

Нүүрсний үнийн өсөлтийн Цонх үе гээч нь таарсан юм уу даа.........................ккккккккккк.
одоо дараачын ээлж хоолондоо орох гэж бгаам уу??????????????????????

зочин
зочин
2021-06-04 13:50

Бадамсүрэн �##�ь эрт гавьяат авсан. Худлаа шаах юм аа

баатар
баатар
2021-06-04 14:36

хөдөлмөрийн баатарцол горьдоод барсангүй

Иргэн
Иргэн
2021-06-04 16:35

Бадамсүрэн гэж эргүү үйлдвэрээс өвчин их гараад аюул дэлдээд байхад анхаарлаа хандуулаачээ з�##�уучууд их өвдвөл ар гэрт нь олон нялх хүүадүүд байгаа шүүдээ хэцүү юм болно доо өөдтэй хииж буй ажмл �##�га байна даа

Иргэн
Иргэн
2021-06-04 17:14

Үйлдвэрт ажилладаг з�##�уу гэр бүлд анхаар�##� тавиачээ байр хөлсөлж хэцүүхэн амьдарч буй з�##�уус олон байгаа шүү х�##�двар ихсээд ар гэрт нь аюул болох вии дээ

Зочин
Зочин
2021-06-05 14:52

Ард түмэнд энэ хүнд үед өгсөн. Үүний оронд зарим нам шиг хэдэн хүн хулгайлчих нь зөв гэсэн үг үү

Зочин
Зочин
2021-06-07 18:55

�######� долоогч

Батхүлэг
Батхүлэг
2021-06-18 13:22

Ганхуяг болон түүний Эрдэнэс Таван Толгойд шургуулсан бүх хүмүүсийг ш�##�гаж ууж идсэн, цаваа хийсэн, нэгнээ шагнасан бүх асуудлыг нь тодорхой болгож ялыг нь үүрүүлэх хэрэгтэй

хүн
хүн
2021-06-23 08:57

шүүмжлэх сэдэв ч мундахгүй их юм.ер нь Монголын бүх с�##�бар хууль бус,булхайгаар явагддаг болсоноос энэ шүүмжлэлүүд гараад бга.Нийгмээ уг углуургаар нь солихгүй бол энэ шүүмжлэлүүд тасрахгүй

Холбоотой мэдээ

Back to top button