ДЭЛХИЙ

Буркина Фасо улсад халдлага болсны улмаас 132 хүн нас баржээ

Буркина Фасо улсын хойд хэсэгт оршдог Солхан тосгон руу зэвсэглэсэн этгээдүүд халдсаны улмаас 132 хүн нас баржээ. Энэхүү халдлагыг тус улсын засгийн газар сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн аймшигтай хэрэг гэсэн байна. Зэвсэглэсэн этгээдүүд Солхан тосгонд шөнөөр халдаж дэлгүүр хоршоо, орон байруудыг шатааж эхэлсэн байна.

Одоогийн байдлаар ямар нэгэн террорист бүлгэм тэрхүү халдлагыг үйлдсэн гэж мэдэгдээгүй байгаа. Сүүлийн жилүүдэд Буркина Фасо улсад Исламын хэт даврагч бүлгэмүүд халдлага үйлдэх нь ихэссэн аж. НҮБ-ын дарга Антонио Гутеррес болсон хэрэг явдлыг балмад хэрэг хэмээжээ. Түүний хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Антонио Гуттерес тэрхүү “Аймшигт халдлагыг зэмлэн буруушааж экстремист үзэлтэй тэмцэж буй НҮБ-ын гишүүн орнуудад олон улсын зүгээс үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхийг уриалж байна” гэжээ.

Өнгөрсөн баасан гарагт (2021.06.04) Буркина Фасо улсын Тадарят тосгонд мөн адил зэвсэгт халдлага болж 14 хүн алагдсан байна. Мөн тавдугаар сард болсон халдлагын улмаас 30 хүн амь насаа алджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button