Гадаад мэдээДЭЛХИЙ

Туркт 14 настай сурагч сургуульдаа галт зэвсэгтэй халдлага үйлдэж есөн хүний аминд хүрчээ

Лхагва гарагт /2026.04.15/ Туркийн зүүн өмнөд хэсэгт орших Караманмарас мужид байрлах сургуульд 14 настай сурагч галт зэвсэгтэй халдлага үйлдэж найман сурагч, нэг багшийн аминд хүрсэн байна. Халдлагын улмаас 13 хүн бэртэж, галт зэвсэгтэй сурагч амиа егүүтгэжээ. Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи мэдэгдэл хийхдээ “Сурагчдын нэг нь хийсэн хувийн халдлага байсан. Террорист халдлага биш” гэж хэлсэн байна.

Сүүлийн хоёр хоног Туркт хоёр өөр сургуульд галт зэвсэгтэй халдлага болсон тохиолдол гарав. Тус улсад ийм төрлийн халдлага гарах нь маш ховор тохиолддог. Энэ долоо хоногт гарсан хоёр халдлагын дараа ямар нэгэн арга хэмжээ авах эсэхийг сэтгүүлчид Дотоод хэргийн сайд Мустафагаас асуухад “Урьдчилж сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг авна” гэжээ.

Орон нутгийн хэвлэлүүд мэдээлснээр халдагчийн аав нь цагдаагийн алба хаагч байсан аж. Хэргийг мөрдөн шалгах хүрээнд цагдаа нар халдагчийн аавыг баривчилжээ. Турк улсын буу эзэмших тухай хууль ерөнхийдөө хатуу байдаг. Зөвхөн 21-ээс дээш насны зөвшөөрөл авсан хүмүүс л галт зэвсэг эзэмшиж болдог байна. Гэхдээ тус улсын цагдаа нар зэвсэг авч явах болон эзэмших эрхтэй байдаг юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button