Нийгмийн

ТОДРУУЛГА: Хулгайн замаар Ерөөд очсон иргэнээс халдвар авсан хүн II тунгаа хийлгээд 30 хоносон байжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хулгайн замаар очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ. 

Энэ талаар тус сумын Засаг дарга Б.Сэргэлэн “Зургадугаар сарын 4-нд Мандал сумаас маршрутын бус замаар зорчин ирсэн гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Эдгээр иргэд нь сумын төвд орж ирээд нэг иргэнээр эмнэлэг заалгаж, очоод шинжилгээ өгсөн. Улмаар тухайн иргэний шинжилгээний хариу эерэг гарч, тэднийг тусгаарласан.

Маргааш өглөө нь буюу зургадугаар сарын 5-нд тэдний сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү явуулж баталгаажуулсан. Ингэхэд тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, халдвартай болох нь батлагдсан. Мөн Ерөө суманд дахь нэг хавьтагчийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан байгаа. Үүнтэй холбогдуулан сумын онцгой комисс зургадугаар сарын 6-ны 10:00 цагт хуралдаж, хэд, хэдэн арга хэмжээнүүдийг авлаа. Халдвартай болох нь батлагдсан хоёр иргэнийг өчигдөр /06.06/ 15:00 цагт аймгийн төв рүү шилжүүлсэн. Мөн тухайн иргэд суманд ирээд олон хүнтэй хавьтал болоогүй ч бид 32 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Бүгд сөрөг гарсан” гэсэн юм.

-СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМЫН ИРГЭДИЙН 90 ХУВЬ НЬ ВАКЦИНАА ХИЙЛГЭЖЭЭ-

Өөр нэгэн эх сурвалжаас тодруулбал, тухайн иргэд нь Бугантаас Мандал суманд очиж 2 хоночхоод, буцаад Бугант тосгон руу явж байхдаа ийнхүү Ерөө сумын эмнэлэгт очиж, шинжилгээ өгчээ. Тэдэнд сумын эмнэлэг зааж өгсөн иргэн вакциныхаа II дахь тунг хийлгээд 30 хонож байсан ажээ. Гэсэн хэдий ч тухайн иргэн одоо халдвар аваад буй юм.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тухайд тавдугаар сарын 28-наас эхлэн иргэдээ дархлаажуулж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус сумын иргэдийн 90 хувь нь вакцинаа хийлгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-07 19:12

Машинд нь сууж яваад зааж өгсөн юм уу. Ямар аймаар х�##�двартай байна аа.

Холбоотой мэдээ

Back to top button