НИЙГЭМ

Монголоос алдагдсан зүйлсийн жагсаалт: Эсээ, өгүүллэгийн уралдаан зарлав

Монсудар хэвлэлийн газар болон Монгол дахь Гёте-Институт хамтран “Алдагдсан зүйлийн жагсаалт” сэдэвт эсээ, өгүүллэгийн уралдаан зарлаж байна. Монголоос алдагдсан зүйлсийн тухай өөрийнхөөрөө өвөрмөц илэрхийлэн бичиж, уран зохиолын бүтээл болгон хадгалж үлдээх эсээ, өгүүллэгүүдийг хүлээн авна.

Сэдвийн хувьд Нурсан барилга... Хэрэглэхээ больсон хуучин бичиг үсэг... Барилга байшинд эзлэгдэн үгүй болсон бяцхан ногоон цэцэрлэг...гээд зохиолч өөрөө сонгох боломжтой.  Бичихдээ Монсудар хэвлэлийн газраас орчуулж гаргасан германы зохиолч Шаланскийн “Алдагдсан зүйлийн жагсаалт” түүврийг уншиж санаа сэдэл авах юм. 

Оролцох шалгуур:

Бүтээл дээд тал нь 5000 хүртэл үгтэй байх

Бүтээл авах хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 1-нийг хүртэл

Насны хязгаар байхгүй.

Бүтээлээ ирүүлэхдээ овог нэр, мэйл хаяг болон утасны дугаараа хавсарган, и-мэйлийн утгад “Зохиолын уралдаанд” хэмээн гарчиглаж [email protected] хаягаар илгээнэ үү.

Шагнал :

Тэргүүн байр : 1 000 000 MNT

Дэд байр : 750 000 MNT

Гутгаар байр : 500 000 MNT

Эхний 3 байранд шалгарсан бүтээлийг герман хэл рүү орчуулж, Монгол дахь Гёте-Институт болон Монсудар хэвлэлийн газрын цахим хуудаст байршуулан сурталчлах болно.

Ялагчдыг 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулагчдын сошиал хуудсаар зарлана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button