Сурвалжилга, НийтлэлУЛС ТӨР

БАЯРТАЙ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ: “Үзэгдэл” болж үлдэх Х.Баттулгын “зангирсан” дөрвөн жил

-Монгол ялсан уу?

-Ялна.

Энэ бол түүний Ерөнхийлөгчийн хувиар өгсөн сүүлийн ярилцлагадаа хэлсэн хариулт. “Ялсан” гэж хариулсангүй.

Дөрвөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж, улс төрийн түүхэнд нэгэн үзэгдэл болоод бууж буй түүний хийсэн ажилд анализ хийх гэж оролдъё.

-ЯЛАЛТ БАЙГУУЛСНААС ЯЛАГДАХ ХҮРТЭЛ-

2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль энэ жилийнхээс илүү адал баялаг байв. Гэхдээ хар пи-ар зонхилсон, нэр дэвшигчид бие биенээ харлуулах оролдлогыг идэвхийлэн хийсэн өдрүүд өнгөрсөн. М.Энхболд, С.Ганбаатар нартай өрсөлдөж, “Монгол ялна” уриагаар Х.Баттулга ингэж ялалт байгуулсан.

Ерөнхий сайдын мэдлээс татгалзан байж Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболдын бэлтгэл ийн цөмөрч, Х.Баттулга төрийн тэргүүн болсон түүхтэй. Энэ удаагийн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй харьцуулахад Х.Баттулга яг тодорхой сегментүүдийг чухалчилж, амлалтаа тодорхой тусгаж байжээ. Зээлүүд тэглэнэ, оффшортой тэмцэнэ, эх хэл соёлоо эрхэмлэн хамгаалагч байна зэрэг утгуудыг ярьж, Ерөнхийлөгч болжээ.

Бараг саяхныг хүртэл, З.Энхболд дэргэд нь байх үес түүнийг МАН барж дийлдэггүй байв. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталж, ҮАБЗ-өөр стратегийн ордуудын талаар ярьж эхэлсэн цагаас хойш сонгууль угтсан улс төр хурцадсан. МАН олонх парламент Шүүхийн тухай тэргүүтэй хэд хэдэн хуулийг хүч түрэмгийлэн баталж, тавьсан хоригийг нь тоож хэлэлцэхгүй хэмжээнд хүрсэн.

Сүүлдээ У.Хүрэлсүх огцорсноор ҮАБЗ гэдэг бүтэц түнжин хагарч, ҮХЦ-д ХҮН-ын Т.Доржханд нар мэдээлэл гаргаснаар тэр Ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй болов. Өөрийнх нь талаас хэд хэдэн тодорхой эрхэм ч МАН руу үсрэв. Ингээд одон медаль гардуулж, төмөр замаа эргэж санаа алдсаар тэр албанаасаа бууж байна. Нэг хүн хамгийн урт настай институц болсон намын өвдгийг чичрүүлж чадлаа.

НЭГ: ТӨМӨР ЗАМ

Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа тэр Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хэрүүлтэй, уруултай ч барьж дуусав. Монголын говийг эзэнтэй, хүнтэй болгох чухал цэг дээр төвлөрч, улс төрийн хувьд шатаж чадсан нь тэмдэглүүштэй үйл явдал болсон.

Зам дагаад хөгжил гэдгийг тэр ойлгосон. Бодит бүтээн байгуулалтыг эхлүүлж бас дуусгаж чадсан.

Мэдээж төмөр зам түүний хөлнөөс зүүгдэж, усны гүн рүү чангаах хамгийн хүнд туухай. Засгийн газрын гүйцэтгэж болох ажлыг өөрийн мэдэлд “буцалгаж”, төрд хэд хэдэн нэгж байгуулж, өөрийн хүмүүсээ оруулж, нэлээд болох болохгүй аргаар “ташуурдсан”. Мөнгийг “Эрдэнэс-Тавантолгой”-гоос гаргуулах тохироог хийх гэж Б.Ганхуягт гавьяат өгч, хэргээр нь наймаалцсан гэх яриа ч хөшигний ард өрнөдөг. Төмөр замын төсөл нь тендер шалгаруулалтгүй, санхүүгийн зарцуулалт нь улсын нууц зэргээр дарагдсан зэрэг хэцүүхэн өнцгүүд ч үүн дээр бий.

Том зургаараа Монгол Улсад асар хэрэгтэй бүтээн байгуулалтыг гүрийгээд дуусгасан ч гэлээ муу агуулгуудаар нэр холбогдсон хэвээр л үлдсэн.

ХОЁР: ОФФШОР БА ОЮУ ТОЛГОЙ

Тэр оффшор бүс дэх хөрөнгийг оруулж ирсэн гэж эцсээ хүртэл ярилаа. Харин сүүлд ярилцлага өгөхдөө “Би оффшороос мөнгө оруулж ирдэг хүн биш” гэж дуугарав. Энэ мөнгөнөөс өрх бүрд нэг сая төгрөг олгох боломжтой гэж УИХ-ыг уриалаад бараагүй. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Оффшороос ямар ч мөнгө орж ирээгүй” хэмээн удаа дараа мэдэгдэж, Х.Баттулгатай ана мана маргасаар байв.

Одоо УИХ-ын гишүүн С.Батболдыг “оффшортон” гэж цоллохоос бусдаар энэ агуулга дээр яг бодит байдалд нийцсэн өөрчлөлт хийж чадсан эсэх нь эргэлзээтэй. Ерөнхийдөө хий улс төржилт байсаар дуусав.

Мөн энэ дөрвөн жилд С.Баяр, С.Баярцогт нарын хүмүүс ял авч “таарсан”. Эдгээрийн цаана Оюу толгой байгаа нюанс уншигддаг. Ерөнхийдөө Оюу толгой дээр Рио Тинтогоос авлига авсан байж болзошгүй дүр зурагтай хүмүүстэй тэр яг үзэлцсэн, хариуцлага ярих гэж, эх оронч байх гэж үзсэн харагддаг.

ГУРАВ: ХААН СУУХ ГЭСЭН ХҮСЭЛ БА ГАДААД БОДЛОГО

Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болбол дэмжих үү гэсэн бүх нийтийн санал асуулга явуулж байсан нь дурдах ёстой сэдэв. Үүнийг дагаад цаазын ялыг сэргээх ёстой гэх асуудал ч сөхөгдөж байлаа. Түүнчлэн заавал дахин нэр дэвших гэж сонгууль угтсан улс төрийн үеэр ҮХЦ-ээр гүйдэлтэй болж, түүнээс ч өмнө Шүүхийн тухай хууль зэрэг хуулиудад удаа дараа хориг тавьсан зэрэг нь эрх мэдлээс салж хагацаж чадахгүй зүүгдсэн дүр зураг уншуулдаг. Тэр УИХ-ын үйл ажиллагаанд хамгийн олон удаа хориг тавьсан Ерөнхийлөгч.

Мөн гадаад бодлогын хувьд ч Ерөнхийлөгчийн засаглалтай улсуудад ихэвчлэн айлчилж, ШХАБ-д элсэх асуудал ярьсан нь анхаарал татдаг. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр ажиллаж ирсэн зэргийг нь харахад Ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлсэн шинжтэй байдаг.

Харин баруун солгойгүй, үр дүнгүй айлчлал хийж савсаганаж байсангүй. АНУ-д яг ноолуурын асуудлаар айлчилж, БНХАУ-д яг зөв цагтаа 30,000 хонины бэлэгтэй буух зэргээр яг тодорхой хандсан дүр зурагтай.

ДӨРӨВ: ЗАНГАРАГ

Явж, явж яг хүссэндээ хүрдэг зангараг түүнд бий. Тэтгэврийн зээл тэглэлээ. Тэглэж өгсөн хүмүүстээ гавьяатыг нь өглөө. Ноолуурын асуудлаарх хэлэлцээрийг нь урагшлуулж өгөөгүй Ё.Отгонбаярыг АНУ-д суух бүрэн эрхт элчин сайдаас яаж ийгээд болиуллаа. Төмөр замаа ч барилаа. Өрх бүрд нэг сая төгрөг олгох санаагаа хэчнээ ч удаа дахин дэвшүүлэв дээ. Нэг тийм хариутай ч бариутай ч, тооцдог хариуцлагатай ч. Юмыг заавал дуусгаж, эцсийг нь үзэж байж ханадаг зан чанар нь энэ дөрвөн жилд харагдлаа.

Ардчилсан намын хуваагдал дээр ч харагдлаа. Эцсийг нь үзэх гэсэн адын тууштай зан нь Ардчилсан намыг ч буталж, өөрийнх нь нэр хүнд ч энэ цэг дээр уналаа. Бүр МАН-ыг татан буулгая гэж УДШ-д захирамж хүргүүлж, том зүрхлэв. АН-ын хэдэн гишүүдийг төв талбай дээр 10 хоног “өлсгөв”.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Зарим бүрэн эрхээсээ өөрийн хүслээр татгалзаж, ажлаа авсан тэр сүүлийн үед ард нийтийг хагалан бутаргадаг, жагсаал тэмцэлд уриалдаг, зэвсэгт мөргөлдөөнд бэлддэг хүн болж хувирах шахав. Ихэд дотно зөвшилцөж байсан ҮАБЗ ч задарч, У.Хүрэлсүхтэй “муудсан”-аас энэ бүхэн нь бас эхлэлтэй.

Төмөр замаар мөнгө угаасан гэх ярианд туж холбогдож, хар муйхраар олон нийтийн эрх ашиг, улс төрийн соёл-ёс зүйг гишгэлэн байж тоглодог зэрэг нь муу, муухай л байлаа. Харин бас нэг уул уурхайд шунасан бүлэглэлийн эсрэг тэмцье гэж зориглож, энэ хүртэл гүрийсэн нь эх оронч, зангарагтай улс төрч гэж үнэлэхүйц харагдлаа.

Тэр бол улс төрийн ертөнцөөс ийм хурдан арчигдах бүдэг дүр биш. Магадгүй Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль түүнийг хүлээж буй. Харин Ерөнхийлөгчдийн түүхэнд тэр сайнаар ч, муугаар ч бүхэл бүтэн үзэгдэл байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-08 08:51

Энэ сайт ч бас наанатай цаанатай, гайгүй юм аа.

иргэн
иргэн
2021-06-08 09:24

энийг харин сэтгуул зуй гэх байх. сайн

Zochin
Zochin
2021-06-08 09:39

Eguur.mn 1talig baridaggui tentswert medelel hurgedeg amjilt

ЗОЧИН
ЗОЧИН
2021-06-08 10:10

ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛГҮЙ ТУВТ ХУЛРАЙ АВИЛГА АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХАР ТҮҮХ БИЧСЭН ЁРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГА НАРДАА ДАРААГИЙН БАЙХ ГАЗАР УИХ БИШ ШОРОНБАЙХ ЁСТОЙ ШУДАРГА ЁС БАЙВАЛ ШДЭЭ ХАРАЯДАА

Өвгөн
Өвгөн
2021-06-08 10:27

Монголд тэгээд тэгш мөртэй.ариун явд�##�тай ямар ерөнхиилөгч бсан юм. Бүгд яг адил холион бантангууд блаа..одоо дараагиин холион бантан еөк маргааш тодроно. Заяа нь харьчихсан Монголчууд..

mongol huu
mongol huu
2021-06-08 10:59

tulga elbegdorjoos 1000% deer bsan

Зочин
Зочин
2021-06-08 11:41

энэ хүгээс хойш орос босоо хөхчүүд ялсан жил байлаа

Tereer
Tereer
2021-06-08 12:42

ТЭРЭЭР ХАМГИЙН ШУДАРГА ШИЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСААН. ТҮҮНИЙГ ДАХИН 6 ЖИЛ СОНГОХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС Ч БАЙСАН. ХУЙВАЛДАГЧ ЛУЙВАРЧИД ТЭГҮҮЛСЭНГҮЙ ДЭЭ!!!

Эбэ Цагаан хоёрын сайт
Эбэ Цагаан хоёрын сайт
2021-06-08 14:52

Эбэ Цагаан хоёрын сайт Женко-д муу байхаас ч яах уу?

Зочин
Зочин
2021-06-08 15:40

Хамгийн сайн ерөнхийлөгч байлаа хөрөнгөтнүүдтэй нилээн сайн үзлээ цаашдын улс төрийн зам тань гэгээлэг байг 2024 оны сонгуулиар намын боловсон хүчнүүдээ шинэчилж сайн хүмүүсийг нэгтгэн ял�##�т байгуулан ерөнхий сайд болохыг билэгдэн ерөае

Zochin
Zochin
2021-06-08 17:02

Bi bas tegj eruul debshuulie

Zochin
Zochin
2021-06-08 17:23

Sain muugaaraa duuduulj 4 jil zutgesen.Ahmaduudaa harj uzlee, bayrluulla ene buyn. Yvah, yvsan hoino ni muulah mongpol hunii yos bish.Bayrllaa tand ajil,amidarliin sain saihniig hvsie!!!

Сувд
Сувд
2021-06-08 18:14

Жэнко муу хүн

Уншигч
Уншигч
2021-06-08 22:51

Чонотой нийлсэн нохой шиг л агнуулахгүй юм шиг л ихэд мандсан доо, намаа ч хаг�##�сан, эцсийг нь ч үзлээ, одоо энэ хүнд үзэх юм дууссоон,

Зочин
Зочин
2021-06-09 09:00

Улс орондоо учруулсан хохирол ихтэй ерөнхийлөгч байлаа монгол ялсангүй хогдээр гарсан даа

Уншигч
Уншигч
2021-06-22 23:17

Өмнөхүүдээ бодход харин ч хийсэн зүйлтэй тэмцсэн тэмцэлтэй нэр бүтэн нүүр бардам �##�баа хүлээлгэж өглөө энэ 4-н жилд их улс төр болоод ард түмний дэмжилэг үнэхээр дутаж ганцаардлаа мананг их сандаргаж чичрүүллээ даанч дэмжих хүчгүй байлаа одоо бөөн луйвар хийсэн гээд ш�##�гах байлгүй ш�##�гаад ч юу л гараа аж ард түмний хүсээд шаардаад байсан шудрага ёсыг нь тогтоох гээд их хичээлээ хөөрхий тэр сэтгэлийг нь цаг хугцаа нотлож түүх гэрчилнэ бизээ

Зочин
Зочин
2021-06-25 15:53

Ochirbat Bagabandi Elbegdorj nartai xaritsuulaad buteelch baisan shuu Battulga bol.

Холбоотой мэдээ

Back to top button