Энтертайнмент

ТАСС: Хөвсгөлөөс 1.8 метр өндөртэй “Монгол амазон эмэгтэйн” булш олдлоо

ОХУ-ын Тасс агентлаг наймдугаар сарын 05-нд Монгол улсын газар нутгаас 1.8 мет өндөртэй эмэгтэйн араг яс малтлага хийж гаргасан тухай мэдээлжээ. Тодруулбал, Эрхүүгийн Үндэсний судалгааны техникийн Их сургууль (ИРНИТУ) -ийн археологчид Хөвсгөл аймгийн Ханх сумын ойролцоох байшингуудын дунд матлага хийж X-XV зууны үед хамаарах “монгол амазон эмэгтэй”-н булш илрүүлжээ.

Уг булшнаас зургаан эмэгтэй, нэг эрэгтэйн нийт долоон булш илрүүлсний нэгд нь ясархаг, биерхүү буюу 1,8 метр өндөртэй эмэгтэйн араг яс олдсон гэв. Эрчүүдийг ч аваад шидчихээр маш хүчирхэг байх олон шинж бүрдсэн энэ эмэгтэйн булшинд сүх, урт хутга, дөрөө бүхий эмээл, зэс аяга булсан байсан нь дайчин эмэгтэй байсныг илтгэнэ.  

Эмэгтэй хүний булшнаас энэ мэт хэрэглэл гарч ирэх нь маш ховор үзэгдэл тус Экспедицийн багийн удирдагч, профессор Артур Харинский хэллээ.

Бусад зургаан булшнаас гарч ирсэн эд өлгийн зүйлсийн дунд Европ соёлын эд зүйлс олдсон бөгөөд тухайлбал, ромбо хэлбэрийн үнэт чулуун шигтгээтэй хоёр товруу, хув бойшилын нэгээхэн хэсэг, элдэв гоёл чимэглэл бүхий малгай зэрэг байсан аж.

Эдгээр олдворууд Монголын нутаг дэвсгэрт үлдэх ба МУИС-ийн лабораторид шинжлүүлсний дараа төв музейд хүлээлгэн өгнө гэжээ.

Б.ГЭРЭЛМАА

ЭХ СУРВАЛЖ: TASS.RU

Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн судалгааны баг хамтарсан судалгаа шүү

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close