ДЭЛХИЙ

Дональд Трамп: Биткойн бол зүгээр л луйвар

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп “Fox Business” телевизэд ярилцлага өгөхдөө Биткойныг Америк долларын ханшид нөлөөлөх гэсэн луйвар гэж үздэг хэмээжээ. Тэрбээр хэлэхдээ “Надад Биткойн зүгээр л луйвар шиг санагддаг. Америк доллартой өрсөлдөж байгаа өөр нэг валют учраас би Биткойнд дургүй” гэсэн байна.

Тавдугаар сард Биткойны ханш их хэмжээгээр унасан бөгөөд түүнээс хойш нөхөн сэргээгүй байгаа. Тавдугаар сарын 13-ны өдөр Тесла компани цаг уурын асуудлаас болж Биткойныг төлбөрийн хэлбэрээр хүлээн авахаа больж байгаагаа зарласнаар энэхүү ханшийн уналт эхэлсэн. Тесла компанийн мэдэгдлийн улмаас Биткойны ханш даруй 10 хувиар буурсан юм. Мөн үүнээс долоо хоногийн дараа Бээжин хот эдийн засгийн хүрээлэнгүүд болон төлбөрийн компаниудыг цахим мөнгө шилжүүлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлэхийг хориглосон. Ингэснээр Биткойны ханш илүү хурдацтай унасан юм.

Лондон хотод үйл ажиллагаа явуулдаг “Seven Investment Management” фирмийн үүсгэн байгуулагчдын нэг Жастин Уркхарт-Стюарт Биткойн жинхэнэ мөнгөн валютуудыг тогтворгүй болгож магадгүй гэдгийг анхааруулсан байна. Тэрбээр Биткойны өсөлт Илон Маск гэх мэт хүмүүс тэнэг үйлдэл гаргасны улмаас болсон гэжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-08 14:49

Ard coin bas luivar, hen 1 hojij bgaa bol nuguu 1 ni aldaj bgaa. Zgr ard zeel gargah eh uusver l bolgoj bn

ҮНЭН
ҮНЭН
2021-06-09 00:13

ТРАМП ӨӨРӨӨ ЛУЙВАРЧИН

Холбоотой мэдээ

Back to top button