НИЙГЭМ

Ж.Эрдэнэбат: Гишүүдийн тоог 108 болгох саналыг дэмжихгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга  УИХ-ын гишүүний тоог 108 болгох саналыг гаргасан бөгөөд уг асуудлыг УИХ-ын дарга дэмжиж буй. Учир нь 76 гишүүнтэй байх нь Монгол Улс хоёр сая иргэнтэй байх үед батлагдсан Үндсэн хуульд оруулсан заалт бөгөөд нэг хүнд ногдох төлөөллөөрөө Монгол Улс харьцангуй бага гэсэн ангилалд орж байгаа нь 108 болгох үндэслэл болж байгааг хэлж байсан. Ингэхдээ хамгийн гол нь 50 хувийг нь хувь тэнцүүлсэн буюу намаас нэр дэвшүүлсэн жагсаалтаар сонгох юм.

Харин УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ. Тэрээр,

“Бүлгээс гарч буй шийдвэрүүдийн хувьд Ерөнхийлөгчийн оруулсан саналд олон гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Өмнө нь 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн барьсан төслийн олон өөрчлөлтүүдийг тусгасан. Үүнийг үндсэн хуульд хэрхэн тусгах вэ гэдэг асуудал маргаантай байна. Зарим сонгогчид 76 гишүүн хүрэлцээтэй байхад нэмэх хэрэг байна уу гэдэг саналыг хэлж байна. Миний хувьд ч мөн нэмэх саналыг дэмжихгүй байна. Төрийн үндсэн хуулийн асуудалд манай нам тохиролцоод явахад зогсох боломжгүй. Харин нэг нам дангаар шийдвэр гаргалаа гэх асуудал дэгдэж магадгүй” хэмээсэн юм.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button