НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Эксийн үггүй, гэргийн саналгүй, пүүзтэй, завьтай, динозавртай СОНГУУЛЬ

Монгол Улсын найм дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль өчигдөр /2021.06.09/ болж өндөрлөлөө. Сонгуулийн эргэн тойронд өрнөсөн, олны анхаарлыг татсан сонин содон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

-“ҮГГҮЙ МОРДСОН” ЕРӨНХИЙЛӨГЧ-

Сонгуулийн санал хураалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын дараа Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэн. Тэрбээр 48 дугаар дунд сургууль дээр хүрэлцэн ирж, саналаа өгсөн ч хуруундаа бэхэн тэмдэглэгээ хийлгэлгүй, хэвлэлд ярилцлага өгөлгүй үг дуугүй машиндаа суусан юм. Төрийн тэргүүнүүд болон томоохон улс төрчид саналаа өгснийхөө дараа хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэндээ үг хэлдэг билээ, уг нь. Харин халаагаа өгч буй Ерөнхийлөгч сонгуулийн санал хураалтаас “үггүй мордох”-ыг илүүд үзэв бололтой.

-ГЭРГИЙН САНАЛГҮЙ Ч ОХИДЫН САНАЛТАЙ-

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх өглөөний 07:30 цагт саналаа өгсөн. Ийн саналаа өгөхөөр өөрийн охидын хамтаар хүрэлцэн ирсэн юм. Харин түүний гэргий Л.Болорцэцэг ирээгүй нь олны анхаарлыг чамгүй татсан. Бага охиноо энэ жил 18 нас хүрч, анх удаа саналаа өгч байгаа хэмээн гайхуулж ярьсаар санал авах байраар ороод гарсан юм. Гэргийн саналгүй ч, охидын саналтай У.Хүрэлсүхийн өдөр.

-ХӨТЛӨЛЦӨН ИРЭЭД ДУГААРЛАН ЗОГССОН ХОЁР-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар 11:40 буюу морин цагт саналаа өгцгөөсөн. Тэд хамтдаа хөтлөлцөн ирээд саналаа өгөхдөө жирийн иргэдтэйгээ цуг дугаарлан зогсож, ээлжээ хүлээсэн нь эерэг үзэгдэл шахуу юм болов. Учир нь төрийн өндөрлөгүүд шууд орж санал өгдөг байдлыг эвдсэн гэх үү дээ. Сүүлийн үед манай төрийн өндөрлөгүүдийг “Гахай илүү эрхтэй” гэх үг айлгаж, ичээж буй бололтой.

-“ХААНА Ч ЯВСАН ПҮҮЗТЭЙГЭЭ ГЭЖ МЭДЭЭРЭЙ”

Т.Доржханд гишүүн төрийн ордонд орсон анхны өдрөө хослол дээр пүүз өмсөж очиж дуулиан дэгдээж, шүүмжлэл хүртэж байсан. Тэрбээр төрт ёсны сонгуулиараа дээлэн дор пүүз өмссөн нь дахин хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүний хувцаслалт төрийн түшээ хүний хувьд зохимжгүй, өв соёлдоо хүндэтгэлгүй хандаж байгаа талаар цахим орчинд шүүмжлэх хүмүүс байхад, орчин үед хэн юугаа өмсөх нь хэнд ч хамаагүй гэх нь ч байв.

ХҮН-ын гишүүн Б.Найдалаа ч мөн санал өгөхөөр ирэхдээ дээлэн дор пүүз өмссөн нь олны хэл амыг тойрсонгүй. Шүүмжлүүлэв. ХҮН-ынхан “Хаана ч явсан пүүзтэйгээ гэж мэдээрэй” л гэнэ шүү.


-МӨНГӨТЭЙ БАЙХАД ХУУЛЬ, ХЭРҮҮЛ ХОЁР ЦААШАА-

Сонгуулийн өдөр жирийн иргэн дуулиан дэгдээсэн нь Б.Цэцэг гэх бүсгүй байлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж фэйсбүүктээ нийтэлсэн нь асуудал үүсгэв.

Хэдийгээр цагаан сонголт хийх эсэх нь тухайн хүний асуудал ч гэлээ саналын хуудсаа ил барин дэлгэсэн нь Зөрчлийн хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах үйлдэл болсон. Уг үйлдлийг хуулийн байгууллага шалгах бөгөөд хууль зөрчсөн нь хэрэв тогтоогдвол торгуулна.

Харин тэрбээр торгуулиа төлчихнө, алалцана хэмээн цамнасан нь мөнгөтэй байхад хууль, хэрүүл хоёр цаашаа гэх шиг л аархуу юм болов.

-СЭТГЭЛЭЭРЭЭ Ч, ХУВЦСААРАА Ч ДЭМЖИНЭ-

Багануур дүүргийн хэсэг иргэд эрх баригч намыг дэмжиж байгаагаа илэрхийлэн улаан өнгийн дээлээр ижилссэн нь өчигдөр анхаарал татсан үйл явдлуудын нэг байв. Сонгогчид ийн анх удаа нэг өнгийн дээлээр ижилсэн саналаа өгсөн нь содон. Гэхдээ тэднийг сонгуулийн хорооны ажилчид улайн цайм ингэж болохгүй хэмээн цахим орчинд багагүй шүүмжилсэн юм.

-ЗАВЬ БАЙХАД ЗАМЫН ҮЕР ЯАМАЙ-

Улаанбаатарт уртын харайлтын улирал ирчихлээ. Сонгуулийн өмнө хоёр өдөр үргэлжилсэн их бороо орсны улмаас нийслэлийн замуудад нуур далай үүсдээгээрээ үүсэв. Энэ нөхцөл байдал зарим сонгогчдод мэдээж бэрхшээл үүсгэсэн юм. Тодруулбал, их уснаас болж Багануур, Хан-Уул дүүргийн зарим зам эвдэрч, сонгогчид явах боломжгүй болсон учир завиар зөөсөн. 21-р зууны Монголын нийслэлд үерийн усаа завиар туулж байгаагаа гайхуулж НОБГ нь ярих нь зүгээр шахуу юм уу даа, тавилан.

-“АМЬТДАД Ч СОНГУУЛЬ ХАМААТАЙ-

Ерөнхийлөгчийн сонгууль амьтдад хүртэл хамаатай. Өчигдөр
“динозавр” анх удаа саналаа өглөө. Мөн түүнчлэн унаганы хувцас өмссөн сонгогчид саналаа өгцгөөв. Цахим орчинд иргэд тэднийг шүүмжлэхээс илүү эерэгээр хүлээж авсан юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tugs
Tugs
2021-06-10 08:33

ХҮН-ийнхэн өөрийн үйлдэлээ шинэ жишиг гэх байх, гэхдээ төрийг хүндлэх соёл үгүй бол, цаашдаа явахгүй,
Хүрэлсүхийн эхнэрийн хувьд даргын эхнэр бол даргын дарга гэдэг (АМарсайханы эхнэр лугаа адил) логик үзүүлж, титэмгүй "хатан" болохоо зарлаж байгаа бх.
Альч тохиолдолд ард түмнээ �##�д хүндэж, төрөө дэлэм хүндэлж явах л хэрэгтэй.

зочин
зочин
2021-06-10 08:58

ХҮН -ын өмссөн зүйлийг пүүз гэдэггүй монгол хэлэнд шаахай гэдэг. Бүр дэлгэрэнгүй хэлбэл хят�##� шаахай гэнэ.

Монголын ард түмэн
Монголын ард түмэн
2021-06-10 09:47

Хүүк ба түүний нөхөд үр удмаараа үхлийн муухайгаар үхэж. Монгол түмэнд амар тайван болох үе ирнээ. Муу муухай бүхнийг дагуулсан муу ёрын нөхдүүд нэг л өдөр ирсэн шиг ээ замхарах болно

Irgen
Irgen
2021-06-10 10:33

Ene zaluiuchuud eh ornihoo tuluu ih yum hiih humuis shu Odo bas erch huchtei zaluu saihan erunhiilugchtei bollo Oyun -Erdene erinhii said bol niigemd uls orni udirdagchid bol ard bidenteigee adilhan jiriin negen irgen gedgiig l uurin biyer ulgerlen haruulah jishig togtoogood bga n ilt ajiglagddag Mash zuv bodoltoi Engiin saihan huleetstei hun Iim zaluuchuudaas gerel gegee garnaa garna.Ta buhend amjilt husei !!!

Иргэн
Иргэн
2021-06-10 13:15

Ямар муухай хонзон санадаг юм бэ хара�##� чинь өөртэргээд ту�####�г гэдэг үнэн шүү бодолтой л байгаарай орд түмэн иим л сонголт хиилээ ойлгож чадахгүй л бхйна уу монголчууд цөөн хэдээс бусад нь хүрэлсүхэд хайртай итгэдэг учир үнэмлэхүй сонголоо доо аргагүй аатай аавын хүү вм байга⁰

Бат инженер
Бат инженер
2021-06-10 13:58

Сонгогддог юм байж. Одоо ЖДҮ-гээс эхлээд Анандаар дара�##�аад ноднин 35 тэрбум төгрөг банкнаас аваад гуларсан УИХ-ын 3 гишүүдээсээ эхлээд авилгачидаа цэвэрлээрэй дээ. 1 кнопын үнэ 1 тэрбум байхаа болих биз.

Songogch
Songogch
2021-06-11 07:00

Deeltei hosolj umsehed puuz, tufli, matriin artisan gut all guravt yamar yalgaa bainaa Amaya biluudej yadah yum

Zochin
Zochin
2021-06-14 20:43

Irged haldvar hamgaalliin deglemee sain barimlaya

Холбоотой мэдээ

Back to top button